Уур амьсгалын хямрал зэрэг гурван том салбарт яаралтай арга хэмжээ авахыг хүсэв
2022-07-10 15:32:42
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 8-ны өдөр Индонезийн Бали аралд болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр видеогоор хэлсэн үгэндээ, олон улсын хамтын нийгэмлэг уур амьсгалын хямрал зэрэг гурван том салбарт олон талт арга хэмжээг яаралтай авах ёстойг онцлоод, олон талт үзлийг эрчимжүүлэх нь энх тайван дэлхий дахинд хүрэх цорын ганц арга зам юм гэжээ.

Гутерриш хэлэхдээ, цаг уурын хямрал нь "хамгийн тулгамдсан асуудал" болоод байна. Өнөөгийн тэргүүн чухал үүрэг бол "дэлхий нийтээрээ нүүрс, газрын тос, байгалийн хий түлшид найдах байдлыг дуусгах" ёстой. Иймээс энэ оноос чинээлэг орнууд хөгжиж буй орнуудад уур амьсгалын хямралын эсрэг 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох амлалтаа биелүүлэх ёстой гэжээ.

Хүнс, эрчим хүч, санхүүгийн хямрал бол олон талт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хоёр дахь салбар. Одоогийн байдлаар, хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд түвшинд дөхөж, бордооны үнэ хоёр дахин өслөө хэмээн Гутерриш онцолжээ. Тэрээр дэлхийн хүнс, эрчим хүчний зах зээлийг тогтворжуулан, хөгжиж буй эдийн засгийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.
Гутерриш хэлэхдээ, гурав дахь салбар бол цар тахлын дараах эдийн засгийн тэгш бус сэргэлтийн асуудал юм. Хөгжиж буй орнууд тахлын үеэр эдийн засаг нь сүйрлийн шинжтэй хохирол"-д өртсөн ч сэргээхэд шаардлагатай санхүүжилтээ авч чадаагүй байна. Иймээс хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нь хөрөнгө оруулалт хийх боломж олгохын тулд олон улсын хамтын нийгэмлэг "дэлхийн шинэ хэлэлцээр" боловсруулж, цахилгаан эрчим хүч, санхүүгийн эх үүсвэрийг тэнцвэржүүлэх төсөл шаардлагатай байна гэжээ.