Твиттер компанийн Илон Маскийг шүүхэд өгөхөөр шийджээ
2022-07-11 11:00:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 10-нд Fox News-ын мэдээлснээр, Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск Twitter-ийн худалдан авалтаа зогсооно гэж мэдэгдсэний дараа, Твиттер компанийн зүгээс  Илон Маскийг шүүхэд өгөхөөр Wachtell, Lipton, Rosen & Katz LLP өмгөөлөгчдийн  байгууллагыг урьж ажиллуулсан байна.  

Эх сурвалжид мэдээлснээр, Маскийг өмгөөлж буй өмгөөлөгчийн баг 8-нд Твиттерт өмгөөлөгчийн албан бичиг илгээж, Маскийн 44 тэрбум ам.долларын нэгдэх гэрээнд Твиттер нь "худал, төөрөгдүүлсэн мэдээлэл гаргасан бөгөөд анхны хэлэлцээрийн олон заалтыг  зөрчсөнөөс болж   Маск гэрээгээ цуцлахаар болсон гэжээ.