БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И МУ-ын гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт мэндчилгээ дэвшүүлэв
2022-07-11 18:22:51
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 7-р сарын 11-нд МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт мэндчилгээ дэвшүүлэв.

Ван И хэлэхдээ,  Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш, сайн түнш, сайн найзууд юм. Өдгөө, хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Цар тахал үргэлжилж, олон улсын болон бүс нутгийн байдал өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад Монгол хоёр тал хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, бүх салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, шинэ үр дүнд хүрч байна.

Миний бие Тантай нягт хэлхээ холбоотой байж, хоёр улсын удирдлагуудын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам ахиулан хөгжүүлэхэд бэлэн байна. Монгол Улс хөгжин цэцэглэж, ард түмэнд аз жаргалтай байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.