БНСУ-ын ерөнхийлөгчийн оффис буй байшинд халдвар гарчээ
2022-07-11 20:06:09
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны Хэвлэлийн өрөөнд КОВИД-19 халдвар дэгдсэн тул Ерөнхийлөгч Юн Сок Ёлын сэтгүүлчидтэй уулзан асуултад хариулах өдөр тутмын үйл явцыг түр зогсоохоор болсон тухай Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр: Хэвлэлийн өрөө болон Ерөнхийлөгчийн оффис бүгд нэг байшинд байдаг. Ерөнхийлөгч мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй уулзан асуултад хариулах үйл явцыг 11-ний өдрөөс эхлэн “түр зогсооно”, түүнчлэн ерөнхийлөгчийн нээлттэй үйл ажиллагааг сурвалжлах нэгдсэн сурвалжилгыг ч болохын дотор авсаарчилж, хэвлэлийн төлөөлөгч голдуу бичгийн хэлбэрээр гадагшаа мэдээлэл өгнө гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, өдгөө БНСУ-ын дотоодод КОВИД-19 цар тахлын шинэ ээлжийн халдвар дэгдсэн байна. 11-нд БНСУ-д КОВИД-19-ийн халдварын 12693 батлагдсан тохиолдол нэмж бүртгэгджээ. Өдөр бүр нэмэгдэх халдварын тохиолдол ирэх сард огцом нэмэгдэж, өдөр бүр 200 мянгад хүрч болзошгүй хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.