Зеленский Украины өмнөд эргийг эргүүлэн авах зарлиг буулгав
2022-07-11 11:31:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-ны өдөр Луганскийн зэвсэгт хүчнийхэн хэлэхдээ, Оросын арми болон Луганскийн зэвсэгт хүчин Донецк бүс нутгийн Северск хот руу дайрсаар байгаа бөгөөд Северскийг хамгаалж байсан Украины цэргүүд хотоос гарч байна гэж мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 10-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн нэг өдөрт Оросын арми Украины Зэвсэгт хүчний Славянск хот дахь зэвсгийн агуулахыг өндөр нарийвчлалтай зэвсгээр цохиж, АНУ-д үйлдвэрлэсэн M777 гаубицын сум болон пуужингийн их бууны сумыг их хэмжээгээр устгасан байна.

Харьков мужийг хяналтандаа байлгах нь Оросын армийн гол зорилго хэвээр байгаа бөгөөд Украин батлан хамгаалах хүчин чадлаа тасралтгүй бэхжүүлж байна хэмээн Украины Төрийн мэдээний агентлагийн мэдээлжээ. 

Өөр мэдээнд тэмдэглэснээр, Украины үндэсний эдийн засагт чухал ач холбогдолтой өмнөд эргийг эргүүлэн авах төлөвлөгөө боловсруулахыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн дээд генералуудад даалгасан гэж Украины 24-р суваг 10-ны өдөр мэдээлэв.