"Дижитал хөдөлгүүр" нь бодит эдийн засгийг хүчирхэгжүүлж байна
2022-07-11 16:51:21
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд дижитал эдийн засгийн цар хүрээ 45.5 их наяд юаньд хүрч, ДНБ-ий 39.8 хувийг эзлэв. Аж үйлдвэрийн дижиталчлал нь дижитал эдийн засгийн 80 гаруй хувийг эзэлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх гол хөдөлгүүр болж байна. Сурвалжлагч Гуандун мужийн Шаньтөү хотод болсон 2022 оны Хятадын дижитал эдийн засгийн инноваци, хөгжлийн бага хурлаас мэдээлснээр, Хятадын дижитал эдийн засаг цар хүрээ, хурдацтай өсөлтөө хэвээр хадгалахын зэрэгцээ цаашид илүү шилдэг бүтэц, хангалттай хөдөлгөгч хүч бүхий чиглэл рүү урагшилж байна. Холбогдох салбарууд дижитал үйлдвэрлэлийн шинэлэг хөгжлийг цаашид ахиулж, шинэ хэлбэрийн дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, дижитал технологи болон бодит эдийн засгийг гүн гүнзгий нэгтгэж, дижитал эдийн засгийг бэхжүүлэх, шилдэгжүүлэх, өргөжүүлэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх юм байна. 

Сүүлийн жилүүдэд интернет, том өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг технологиуд нь инновацийг хурдасгаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн янз бүрийн салбартай уялдан нэгдэхийг хурдасгаж байна. Дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил, түгсэн цар хүрээ, гүн гүнзгий нөлөөлөл зэрэг нь урьд өмнө байгаагүй хэмжээнд хүртэл хөгжсөн байна. 

хөгжлийн цар хүрээний хувьд, Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан "Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн тайлан (2022)"-д харуулснаар, 2021 онд Хятадын дижитал эдийн засгийн хөгжилд шинэ нээлтүүд гарч, дижитал эдийн засгийн цар хүрээ 45.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.2%-иар өсөж, ДНБ-д эзлэх хувь 39.8%-д хүрсэн байна. Үндэсний эдийн засагт эзлэх дижитал эдийн засгийн байр суурь илүү тогтвортой, туслах үүрэг нь илүү тодорхой болсон байна. 

Өрнүүн хөгжиж буй дижитал салбарын хувьд, "том өгөгдөл, үүлэн тооцоолол, блокчэйн зэрэг шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ платформууд тасралтгүй гарч ирснээр, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна." Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны ахлах эдийн засагч Шюй Кэминь танилцуулахдаа: 2021 оны эцэс гэхэд, цахим мэдээллийн томоохон үйлдвэрлэлийн орлого 14.1 их наяд юаньд хүрч, програм хангамжийн бизнесийн орлого 9.5 их наяд юаньд хүрч, харилцаа холбооны бизнесийн орлого бараг 1.5 их наяд юаньд хүрч, 2012 оныхоос тус бүр 1.7 дахин, 3.8 дахин, 1.4 дахин нэмэгдсэн байна. 

"Хятадын дижитал эдийн засаг хийгээд бодит эдийн засгийн интеграцийн үр дүн аажмаар товойм болж байгааг тоо баримт харуулж байна." Хятадын цахим мэдээллийн салбарын хөгжил судалгааны хүрээлэнгийн захирал Жан Ли хэлэхдээ: ерөнхийдөө Хятадын дижитал эдийн засаг нь цар хүрээний хурдацтай өсөлтөө хэвээр хадгалахын зэрэгцээ илүү бат бөх үндэс суурь, илүү шилдэг бүтэц, илүү хангалттай хөдөлгөгч хүч бүхий чиглэл рүү урагшилж байна гэжээ. 

Салбарын мэргэжилтнүүд хэлэхдээ, дижитал эдийн засаг нь эдийн засгийн эргэлтийг жигдрүүлэх, хөгжлийн эрч хүчийг идэвхжүүлэх, эдийн засгийн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болдог, ирээдүйд дижитал эдийн засгийн далд чадавхийг улам идэвхжүүлж, дижитал эдийн засгийн шинэ хөдөлгүүрийг бэхжүүлэх шаардлагатай байна гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг байгууллагууд хосолсон арга хэмжээг нэвтрүүлэхийг түргэтгэж, технологийн дорвитой судалгааг эрчимжүүлж, дижитал салбарын шинэлэг хөгжлийг дэмжиж байна, мөн хэрэглээний шаардлагыг хангахын тулд, дижитал эдийн засаг болон бодит эдийн засгийг уялдуулан нэгтгэх ажлыг эрчимжүүлж байна. 

Ногоон, ухаалаг дижитал дэд бүтцийн төлөвлөлтийг зохицуулж, бүх Хятадын хэмжээнд нэгдсэн том дата төвийн систем байгуулахыг дэмжиж, уламжлалт дэд бүтэц дэх дижитал технологийн ухаалаг өөрчлөлтийг хурдасгав... Зохих хэмжээнд урьдчилан дэвшсэн байх зарчмын дагуу шинэ хэлбэрийн дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгаж байна. 

Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Мэдээллийн технологийн хөгжлийн газрын дэд дарга Ван Жяньвэй хэлэхдээ: "нэгдсэн инноваци нь дижитал өөрчлөлтийг ахиулах чухал хөдөлгүүр юм, дижитал өөрчлөлтийн замын зураглалыг боловсруулж, аж ахуйн нэгжүүд үүлэн тооцоолол зэрэг шинэ технологи ашиглахыг ахиулж, судалгаа ба хөгжүүлэлт, үйлдвэрлэл, ашиглалт, удирдлага, үйлчилгээ зэрэг дамжлага холбоосын дижитал хэрэглээг бүх талаар гүнзгийрүүлж, төрөл бүрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд "5G + Аж үйлдвэрийн интернет"-ийн хэрэглээний туршлагыг гүнзгийрүүлэхийг дэмжих болно" гэжээ. 

Гантөмөр