Хорийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын хуралд оролцсон тухай танилцуулав
2022-07-11 19:04:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны 7-р сарын 11-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч“Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Балид аралд болсон Хорийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын хуралд оролцон, жинхэнэ олон талт үзлийг баримтан хэрэгжүүлэх санаачига дэвшүүлж, түүнчлэн олон улсын үр тарианы аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүү танилцуулна уу?” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөс асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа: 7-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Индонезийн Бали аралд болсон Хорийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов, гадаад харилцааны сайд нарын хурал нь олон талт үзлийг эрчимжүүлэх, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдал гэх хоёр шатны хурлаар явагдсан гэв.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И уг хуралд, “Дэлхийн энх тайван, хөгжилд онц том сорилт нүүрлэж буй энэ үед бид эв нэгдэл, хамтын ажиллагааны анхны зорилтоо эргэн санж, жинхэнэ олон талт үзлийг баримтлан хэрэгжүүлж, харилцан хүндэтгэн эрх тэгшээр зөвшилцөх түншүүд, энх тайвнаар зэрэгцэн оршиж хамтран ажилллаж хамтдаа амжилтад хүрэх түншүүд, нээлттэй ууч багтаамжтай, харилцан холбогдсон түншүүд байх хэрэгтэй. Энэ дэлхийд цорын ганц систем бий, тухайлбал НҮБ-аар гол цөм болгосон олон улсын систем. Цорын ганц дэглэм бий, тухайлбал олон улсын хуулиар үндэс сууриа болгосон олон улсын дэглэм. Хэрэв тухайн орныхоо аюулгүй байдлыг бусад орны аюулгүй байдлаас дээгүүрт тавьж, цэргийн бүлэглэлийг эрчимжүүлэхэд хүрвэл олон улсын хамтын нийгэмлэгийг хагалан бутаргаж, эсрэгээр өөрийгөө улам аюултай болгох юм. Битүүмжилсэн, бусдыг гадуурхсан жижиг хашаа хэрэм босгох нь урсгалаас сөрж буй явдал тул ялагдах нь лавтай” гэж тэмдэглэсэн хэмээн Ван Вэньбинь хэллээ.