Орос байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсохоос санаа зовж байна
2022-07-11 11:12:29
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 11-21-ий өдрүүдэд ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг “Хойд урсгал-1” хоолойн жил тутмын засвар үйлчилгээний ажил явагдаж, байгалийн хий дамжуулах ажиллагааг түр зогсооно гэлээ. Энэ алхам нь Европын зах зээл дэх байгалийн хийн хомстлыг улам хурцатгах боломжтой  гэж олон хүн санаа зовж байна.

Орон нутгийн цагаар 10-нд, Францын сангийн сайд Бруно Ле Майр хэлэхдээ: Оросоос  Европ руу байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоох магадлал өндөр байгаа учраас Франц бэлтгэлтэй байх ёстой гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, Франц байгалийн хийн 17 хувь орчмыг Оросоос импортолдог. Орос, Украины мөргөлдөөн үүссэнээс хойш, Франц зэрэг Европын орнууд Оросоос бусад орнуудаас  Байгалын хий импортлохоо нэмэгдүүлсэн байна. Гэхдээ Финландын Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн саяхан гаргасан тайланд харуулснаар, Францын худалдан авч буй  LNG-ийн ихэнх хувь нь мөн л  Оросынх болно гэжээ.

Үүнтэй холбогдуулан Францаас гадна Герман улс ч  жил тутмын засвар үйлчилгээний дараа Орос  байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсохоос санаа зовж байна. Нэмж дурдахад одоо Германы Өвлийн улиралд хэрэглэх  хийн нөөцийг хадгалах чухал цаг үе болоод байна,  Германы засгийн газар 11-р сараас өмнө байгалийн хийн нөөцийг хадгалах багтаамжийн 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бол одоо дөнгөж 62.6 хувьтай байгаа аж. Эрчим хүчний хомстол нь Германд урт хугацааны турш сөргөөр нөлөөлөх болзошгүй гэж  Германы канцлер Олаф Шольц 9-ний өдөр хэлсэн байна.