Жокович "Их дуулга"-ын 21 дэх түрүүгээ хүртлээ
2022-07-11 16:57:29
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн цагаар 10-ны өдөр Сербийн тамирчин Жокович Австралийн Киргиосыг 4:6, 6:3, 6:4, 7:6-аар буулган авч, Уимблдоны эрэгтэйн ганцаарчилсан төрөлд дөрөв дараалан аварга болж, зүлгэн дээрх "Их дуулга"-ын долоо дахь түрүүгээ авч, "Их дуулга"-ын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн нийт тоо нь 21 болжээ. 

Жоковичийг алдарт Сампрастай зүйрлэж болох бөгөөд Уимблдоны "долоон титэм" хүртсэн нь Федерерийн Бүх Английн клубээс авсан цомуудаас ердөө нэг л цом дутуу юм. Гэвч "Их дуулга"-аас авсан цомын тоогоороо "Швейцарийн хаан" цолтноос нэгээр илүү байж, "Их дуулга"-ын 22 түрүүтэй Надалийн араас нэхэж яваа тамирчин юм.