Наранд хайгуул тандалт хийх тусгай дагуул хөөргөнө
2022-07-12 14:53:08
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Шинжлэх Ухааны Академиас мэдээлснээр, наранд ерөнхийлсөн чанартай хайгуул, тандалт хийх Хятад улсын анхны хиймэл дагуул болох ASO-S-г 2022 оны 10-р сард Жюүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөх юм байна.

Хятад улс 5 жил гаруйн хугацаа зарцуулан байж судлан бүтээсэн энэхүү 888 кг жинтэй хиймэл дагуул нь дэлхийн бөмбөрцгөөс 720 км-ийн зайтай нарны синхрон тойрог замд 4 жилээс дээш ажиллах боломжтой юм.

Дагуулыг амжилттай хөөргөсний дараа нарны 25 дахь мөчлөгийн "нарны шуурга"-нд нарийвчилсан шинжилгээ хийх болно. Тухайлбал наран дээрх хүчтэй дэлбэрэлт болох "Нарны соронзон орон, нарны цочрол ба титмийн массын шидэлт”-ийн гарал үүсэл, харилцан үйлчлэл, харилцан хамаарал зэргийг ажиглаж судлан, цаг агаарын гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд иш баримт хангаж ажиллах болно.

Д.Хүчитбаатар