Шри-Ланкад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ
2022-07-12 20:29:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятадын тал цаашид ч боломж чадлынхаа хүрээнд Шри-Ланкагийн эдийн засаг нийгмийн хөгжилд туслалцаа дэмжлэг олгоно гэж онцлов.

Ван Вэньбинь хэлэхдээ: Шри-Ланкагийн нүүрлэсэн хүндрэл бэрхшээл, сорилтуудыг Хятадын тал ойлгож байна, үр тариа, эм бэлдмэл зэрэг хүмүүнлэгийн яаралтай тусламжийг Шри-Ланкад нэгэнтээ олгоод байна. Хятадын тал мөн засгийн газар, орон нутаг, найрсаг байгууллага зэрэг зам сувгаар дамжуулан Шри-Ланкагийн олон салбарынханд олон удаагийн, тал бүрийн, иргэдийн амьдралд тустай дэмжлэг туслалцааг олгох болно. Хятадын тал үргэлжлүүлэн боломжийнхоо хүрээнд Шри-Ланкагийн эдийн засаг нийгмийн хөгжилд туслалцаа олгож, Шри-Ланкагийн тал эдийн засгаа сэргээн, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийг нь дэмжих болно. Түүнчлэн Шри-Ланкагийн тал одоогийн хүндрэлтэй байдлаа зохицуулах, өрийн дараасаа бууруулах, тогтвортой хөгжилд хүрэхэд нь холбогдох улс болон олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтаар эерэг үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэв.