Тайванийн залуучуудад хариу захидал бичжээ
2022-07-12 14:36:42
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 7-р сарын 11-нд Тайванийн хоолойн хоёр эргийн залуучуудын форумд оролцох Тайванийн залуучуудад хариу захидал бичиж, хоёр эргийн залуучууд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын төлөө хамтдаа зүтгэхийг хүсжээ.

Тэрээр захидалдаа: Залуучууд хөгжвөл улс орон хөгжинө, залуучууд хүчирхэгжвэл улс орон дагаж хүчирхэгжинэ. Эх орон, үндэстний ирээдүйг залуучууд тодорхойлно. Тиймээс хоёр эргийн залуучууд харилцан суралцан туршлага зээлдэхэд ашигтай нөхцөлийг бид үргэлжлэн бүрдүүлж, Тайванийн залуучууд эх газарт ирж сурах, ажлаар хангагдах, амьдрал үйлс босгоход улам олон боломж, нөхцөл бүрдүүлэн өгөх болно. Та нар эх газар дахь ажил амьдралаа Тайваньд байгаа залуучуудад ойлгуулахыг хүсэж байна гэжээ.

Тайванийн хоолойн хоёр эргийн залуучуудын 20-р форум 7-р сарын 11, 12-ны өдөр Фүжянь мужийн Шямэнь хотод болж, форумд оролцсон Тайванийн 50 залуу саяхан Ши Жиньпинд захидал бичиж, Хятадын эх газарт ирж сурч, ажиллаж амьдарсан сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Д.Хүчитбаатар