Европын Комисс эдийн засгийн төсөөллөө дахин бууруулав
2022-07-12 15:08:13
Share
Share this with Close
youtube WeChat

Эдийн засаг тодорхой бус маш олон хүчин зүйлд тулгараад байгаагийн улмаас эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин бууруулж,  инфляцын өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлэх болсон тухайгаа ЕХ 7-р сарын 11-нд мэдэгджээ. Түүнчлэн ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн хурд саарах нөхцөл байдал 2023 он хүртэл үргэлжилж болзошгүй болоод байгаа тухай ЕХ-ын албан тушаалтан мөн өдөр  хэлжээ. 
ЕХ-ны  гүйцэтгэх байгууллага болохын хувьд Европын Комисс 5-р сарын эхээр ЕХ-ны 2022 оны эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө 4%-иас  2.7%, 2023 оны төсөөллөө 2.8%-иас 2.3% болгон тус тус бууруулсан юм. Тэгвэл үүний дараа евро бүсийн инфляц тасралтгүй төсөөллөө давж, зургадугаар сард бүр ч 8.6%-д хүрч, шинэ рекорд тогтоосон болохоор ЕХ аргагүй төсөөллөө дахин шинэчлэхэд хүргэжээ.