Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн Японы улс төрчдийн зорилго тийм ч амар биелэгдэх зүйл биш
2022-07-12 22:24:24
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Сенатын 26 дахь удаагийн сонгуулиар эрх баригч Либерал Ардчилсан Нам 63 суудлын талаас илүү хувийг эзэлж, “үндсэн хуульд өөрчлөлт оруулахад сенатын 2/3-оос дээш тооны гишүүд дэмжсэн байх хэрэгтэй” гэх шаардлагыг хангасан байна. Тэгвэл үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай холбогдох ажлыг даруй эхлүүлэх болно гэдгээ тус орны ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдсэн аж. 

Японы Сенатын 26 дахь сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн олонх нь инфляцыг хэрхэн буруулах, цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх зэрэг иргэдийнхээ хамгийн их анхаарал хандуулж буй асуудлыг зохицуулахыг сонгуулийн компанит ажил болгож байсан юм, гэвч сонгууль дууссаны дараа эдгээр “иргэдийнхээ амьжиргаанд бүх анхаарлаа төвлөрүүлсэн” нэр дэвшигчдийн байр суурьд 180 градусын эргэлт гарч, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг улс төрийн тэргүүлэх үүрэгт ажлаа болгов. Энэ нь тэд сонгуулиас өмнө иргэддээ хандан хийсэн амлалтаасаа няцаж байгааг харуулаад зогсохгүй, тус орны сонгуулийн тогтолцоонд гүн шигдсэн зөрчлийг дахин илчилсэн болно. 

Японд үндсэн хуульдаа зайлшгүй өөрчлөлт оруулах нийгэм нийтийн “уур амьсгал” нэгэнт бүрдсэн үү? Мэдээж үгүй. Тус орны үндсэн хуульд “эрхбиш парламентын 2/3-оос дээш тооны гишүүд болон талаас дээш тооны иргэд дэмжсэн нөхцөлд үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулж болно” хэмээн заасан байдаг. 7-р сарын 10-нд болсон сенатын сонгуулиар хамтран засаг барьж буй Либерал Ардчилсан Нам, Комейто Нам болон үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулахыг дэмждэг сөрөг хүчний гишүүдийн тоо нэгэнт нийт гишүүдийн 2/3-оос дээш тоог эзэлсэн боловч үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрэлт шаардлага Японы иргэдийн хувьд төдийлөн тулгам биш байна.   

Дэлхийн 2-р дайны дараа Япон шинэ үндсэн хуулиа боловсруулсан бол энэхүү хуулийн 9 дэх заалтад “Япон улс хэзээ ч дайн дэгдээхгүй, хэзээ ч зэвсэглэлээр олон улсын маргааныг зохицуулахыг зэхэхгүй, цэрэг армийн хөгжлийг хөөцөлдөхгүй” хэмээн тодорхой заажээ. Түүнээс хойш 75 жилийн турш энэхүү үндсэн хууль нь Япон хөрш орнуудтайгаа харилцаа сайжруулахад ихээхэн тус болж, улс орных нь эдийн засаг ч түргэн хөгжсөн юм. Яг иймд Японы иргэд энэхүү хуулийн заалтын чухал чанарыг хэнээс ч илүү ойлгож мэднэ. 

“Асахи Шимбун” сонины 5-р сарын 2-нд явуулсан иргэдийн санал асуулгын дүнгээс харахад, саналаа өгсөн иргэдийн 59% нь үндсэн хуулийн 9-р заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн үзжээ. Мөн NHK-ийн 5-р сарын 3-нд иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг харахад, саналаа өгсөн хүмүүсийн зөвхөн 35% нь үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Нэг талдаа парламентын гишүүд нь үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг яарч байгаа бол иргэд түмэн нь “нэг их тоохгүй” байдалтай байж байна. Хэрэв талаас дээш тооны иргэдийнхээ дэмжлэгийг авахгүйгээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулбал засаг баригч нам нь зайлшгүй асар том эрсдэлтэй нүүр тулах болно. Тиймээс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн Японы улс төрчдийн зорилт тийм ч амар биелэгдэх зүйл биш ээ... 

Д.Хүчитбаатар