Хамтын ажиллагааны шинэ онцлог талыг бий болгоно
2022-07-12 20:30:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Европын Холбооны Байгаль орчин, уур амьсгалын тухай 3-р удаагийн дээд хэмжээний яриа хэлэлцээ саяхан болж өнгөрлөө. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр танилцуулан хэлэхдээ: Энэ удаагийн яриа хэлэлцээгээр хоёр тал ногоон нүүрстөрөгч багатай хөгжлийн бодлого, Хятад, Европын Холбооны байгаль орчин, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааны одоогийн байдал хийгээд хэтийн төлөв, олон талт үйл явцыг хамтаар урагш ахиулах зэрэг сэдвээр харилцаа солилцоо өрнүүлсэн бөгөөд хамтаар сонирхож буй асуудлаар хоёр тал санал солилцов гэжээ.

2020 оны 9-р сард Ши Жиньпин дарга Герман, Европын Холбооны удирдагчидтай цахим уулзалт хийж, Хятад, Европ Холбооны байгаль орчин, уур амьсгалын тухай дээд хэмжээний яриа хэлэлцээний механизм байгуулан Хятад, Европын Холбооны ногоон хамтын ажиллагааны түнш болгон бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хятад, Европын Холбооны хоёр тал ноднингийн 2-р сар, 9-р сар болон энэ оны 7-р сард Хятад, Европын Холбооны байгаль орчин, уур амьсгалын тухай дээд хэмжээний яриа хэлэлцээг гурван удаа зохион байгуулсан бөгөөд 2-р удаагийн яриа хэлэлцээгээр хамтарсан хэвлэлийн албан мэдэгдэл нийтэлсэн юм.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Цаашдын алхамд хоёр тал эрчим хүчний аюулгүй байдал, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний технологийн инноваци, нүүрстөрөгчийн зах зээл, биологийн олон янз байдлыг хамгаалах, химийн бүтээгдэхүүний менежмент, ногоон банк санхүү, байгаль орчинд халгүй барилга, хог хаягдалгүй хот зэрэг салбарт яриа хэлэлцээ хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж, улмаар хамтын ажиллагааныхаа шинэ онцлог тал болгохыг зорьж байна” гэв.