Шри-Ланкийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч илтгэл тавьжээ
2022-07-13 20:01:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 13-ны үдээс хойш Шри-Ланкийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесинге илтгэл тавьж, парламентын гаднах болон доторх хамгаалалтыг нэгэнтээ чангатгасан бөгөөд улс даяар онц байдал зарлаж, баруун нутгийн мужид хөл хорио тогтооно гэжээ.

Ранил Викремесинге мөн цагдаагийн ерөнхий байцаагч, Батлан хамгаалахын сайд нараар бүрдсэн комиссыг томилон, тэднийг нөхцөл байдлыг намжаахын тулд бие даан шийдвэр гаргаж болно гэжээ. Тэрбээр мөн хууль тогтоолыг журамлан сахиж, хүчирхийллийн үйлдэл гарахаас зайлсхийхийг иргэдэд уриалжээ.