Шиньжяны олон улс дахь солилцоо хамтын ажиллагааг цаашид хөгжүүлнэ
2022-07-13 16:11:46
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 12-нд, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны 77-р хэвлэлийн бага хурал Бээжинд болж, ШУӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Мао Хүй Шиньжяны олон улс дахь харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий байдлыг гурван талаар танилцуулсан бөгөөд торгоны замын эдийн засгийн гол бүсийг онцлон дурджээ.  

Нэгт, Шиньжянд олон улсын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд илт давуу талтай.  Шиньжян нь найман улстай хөршилдөг газар зүйн өвөрмөц байршилтай юм. Евразийн шинэ гүүр, Хятад-Монгол-Орос, Хятад-Төв Ази-Баруун Ази, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын уулзварт оршдог.

Хоёрт, Шиньжяны олон улс дахь солилцоо хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрсэн.  Сүүлийн жилүүдэд Киргиз, Тажикистан, Афганистан, Казахстан, Монгол зэрэг орны засгийн газартай эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөрш зэргэлдээ орнуудтай цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг байгуулж, дэлхийн 25 улс, олон улсын байгууллагатай 21 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, 190 гаруй улс орон, бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, олон улсын 45 хоттой найрсаг харилцаа байгуулжээ.

Гуравт, Шиньжяны олон улс дахь солилцоо хамтын ажиллагааг ерөнхий талаас хөгжүүлнэ.  Дараагийн алхамд бид "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж,  хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад нааштай үүрэг гүйцэтгэнэ гэжээ.