Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэр гэгч бол хууль бус бөгөөд хүчингүй юм
2022-07-13 19:43:10
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний Гадаад харилцааны сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга саяхан Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэр гэгчийн талаар тус тус мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ: Өмнөд тэнгисийн асуудлаарх арбитрын шийдвэр гэгч нь “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” зэрэг олон улсын хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус, хүчингүй зүйл юм. Уг шийдвэрийг Хятадын тал хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг шийдвэрт суурилсан ямарваа үзэл баримтлал, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Хятадын талын энэ байр суурь бол олон улсын хуулийн засаглалыг хэрэгжүүлж буй явдал гэв.

Өмнөд тэнгисийн арбитрын асуудлаарх Хятадын талын байр суурийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өргөн хүрээнд ойлгон дэмжиж байна. Хууль бус арбитрыг хэрэгжүүлэх далбаа өргөн Хятад улсын бүрэн эрх, ашиг сонирхолд халдахаар хуйвалдсан аливаа үйлдлүүд бүтэх бололцоогүй бөгөөд Хятадын тал хуулийн дагуу хариу арга хэмжээ авах нь зайлшгүй гэж Ван Вэньбинь хэлэв.

Тэрээр: “Бүс нутгийн гаднах орны хувьд АНУ нь Өмнөд тэнгисийн асуудлын түүхийн ба бодит үнэнийг үл хайхарч, олон улсын хуулийг зөрчин мушгин гуйвуулж, Өмнөд тэнгисийн бүрэн эрхийн асуудал дээр баримтлахгүй хэмээн амласан ил амлалтаасаа няцан, бүс нутгийн орнуудын харилцааг өдөөн хатгаж бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг эвдэж буй нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Өмнөд тэнгис дэх Хятадын талын бүрэн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн, Өмнөд тэнгист хэрэг учир өдөөхөө больж, Өмнөд тэнгисийн асуудлыг ашиглан бүс нутгийн орнууд хоорондын харилцааг өдөөн хатгахаа зогсоохыг Хятадын тал АНУ-аас шаардаж байна” гэв.