Хятадын гадаад худалдаа гүйцэд уян хатан чанартай
2022-07-13 22:44:21
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 13-ны үдээс өмнө Хятадын Гаалийн ерөнхий газраас нийтэлсэн 2022 оны эхний хагасын гадаад худалдааны тоо баримт нь гадаад дотоодын олонх зах зээлийн байгууллагын төсөөллөөс давсан байна. 

Тоо баримтаас харахад, 2022 оны эхний гурван сард гадаад худалдааг тогтворжуулсны дараа Шэньжэнь, Шанхайгаар төлөөлөл болгосон Жүжян мөрний гурвалжин хойг, Хөх мөрний гурвалжин хойгийн гадаад худалдааны гол чухал газруудад цар тахал давтагдсан нь 4-р сарын импорт, экспортод нэлээд их хүндрэл учруулсан юм. Хятад улс цар тахлыг үндсэнд    нь дарж, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ сэргээхийн хирээр гадаад худалдаа ч сэргэж, 5, 6-р сард холбогдох тоо баримтууд эерэг дүнтэй гарав. Энэ нь Хятад улсын эдийн засаг уналт орох тухай гаднын үг ярианд бодитой няцаалт өгсөн юм. 

Хятад улсын гадаад худалдаа хүндрэл дарамтыг давж байгаа нь дэлхий дахинд Хятад улс шаардагдаж байгааг харуулж байна. Хэдэн арван жилийн хурдтай хөгжил нь Хятад улсыг дэлхийн хамгийн бүрэн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, бүтэцтэй орнуудын нэг болгож, олон улсад аж үйлдвэрийн гол чухал 500 төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг бол Хятад улсын 220 гаруй төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийд тэргүүлж байдаг. Хятад улсын экспорт тогтвортой байгаа нь Хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь орлож болшгүй гэдгийг гүйцэд гэрчлэн харуулж байна. Үүний зэрэгцээ, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн эрэлт шаардлага сэргэж байгаа нь мөн гадаад худалдаанд эрчтэй дэмжлэг болж байна. Хятад улсын засгийн газар цар тахлыг дарж, эдийн засаг, нийгмээ сэргээж хөгжүүлэхийг өндөр үр ашигтай нэгтгэн төлөвлөж, макро эдийн засгаа тогтворжуулснаар дотоодын үйлдвэрлэлийн эрэлт шаардлага нь ч эмх цэгцтэй сэргэсэн байна.

Эрэлт шаардлагатай тал болон ханган нийлүүлэгч талын хамтын үйлдэл, дээр нь Хятад улсын засгийн газрын гадаад худалдаагаа тогтворжуулах иж бүрэн бодлогын ачаар олон улсын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд Хятад улс чухал байр сууриа тасралтгүй бэхжүүлсээр байна. Ерөнхийд нь авч үзвэл 2022 оны эхний хагаст Хятад улсын гадаад худалдаа хүндрэл, сорилтыг давж, уян хатан чанараа гүйцэд харуулсан бол бүтэн жилд тогтвортой хөгжихөд нааштай үндэс суурийг тавьсан байна.