Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь олон салбарын хамтын ажиллагааг ахиулж байна
2022-07-13 19:26:15
Share
Share this with Close
youtube WeChat

2015 оны 4-р сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны парламентад "Хятад Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны шинэ замыг нээе" сэдэвт илтгэл тавьж, Хятад, Пакистаны харилцааг бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон зарлажээ. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд Хятад, Пакистан хоёр орон Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаар тэргүүлж, бүх талын болон олон салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам бэхжүүлж, хувь заяаны нэгдмэл цогцын агуулгыг тасралтгүй баяжуулж байна. Дэлгэрэнгүй агуулгыг Пакистан дахь Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Цуй Ругийн сурвалжлагыг хүлээн авч сонсоно уу.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад Пакистаны талаас оролцох чухал туршилтын төслийн хувьд Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт эмх цэгцтэй хийгдэж байна. Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шариф саяхан Хятадын Төв радио телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, энэ төслийн бүтээн байгуулалт нааштай ахиц дэвшилд хүрч, хоёр орон харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрсэн байна.
"Хятад Пакистаны эдийн засгийн коридор бол Пакистан улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцох анхны тэргүүлэх төсөл юм. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын эхний үе шатны бүтээн байгуулалт нь эрчим хүч, авто зам зэрэг бидний тулгамдсан хэрэгцээг үндсэндээ хангаж байна. Пакистаны ард түмэн төслийн үр шимийг хүртлээ, Энэ нь бүс нутгийн хэмжээнд том хувь нэмэр болно.”
Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд тэргүүлэх ач холбогдол өгч буй Маттиари-Лахор өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах төслийг 2021 оны 9-р сард албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Пакистаны үндэсний сүлжээний хойд-өмнөд цахилгаан дамжуулах гол зангилаа болохын хувьд энэхүү төсөл нь өмнөдөөс хойд зүг рүү цахилгаан дамжуулах чадавхыг ихээр сайжруулсан юм. Маттиари конвертерийн станцад засвар үйлчилгээний инженерээр ажиллаж буй Мир Арслан Али их сургуульд байхдаа энэ төслийн бүтээн байгуулалтад оролцохоор шийджээ. Уг төслийг хэрэгжүүлснээр Пакистанд эрчим хүч дамжуулах шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж тэрээр үзэж байна.

"Энэ нь дэлхийн хамгийн дэвшилтэт эрчим хүчний сүлжээний технологийг төлөөлдөг Пакистаны эрчим хүчний сүлжээнд анхны өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах төсөл юм. Төсөл хэрэгжиж дууссанаар Пакистаны хэт өндөр хүчдэлийн эрчим хүчний технологи болон эрчим хүчний сүлжээний удирдлагын түвшинг эрс сайжруулав. Энэхүү төсөлд хамрагдсанаар бид Пакистанд технологи, менежментийн хамгийн дэвшилтэт туршлага эзэмшсэн эхний бүлгийн инженер боллоо.”

Пакистаны зүүн нутгийн Пенжаб мужийн Сахивалын цахилгаан станц нь Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжиж буй эрчим хүчний бас нэгэн чухал төсөл юм. Сахивалын цахилгаан станц ашиглалтад орсноор орон нутгийн эрчим хүчний хомсдолыг зохицуулсан төдийгүй орон нутгийн иргэд олон тооны ажлын байртай болсон юм. Үүнийг цахилгаан станцын залуу инженер Авес Хайдер биеэрээ мэдэрсэн юм.

"Сахивалын цахилгаан станцын барилга угсралтын үе шатанд орон нутгийн иргэдэд зориулсан техникийн болон техникийн бус 3000 гаруй ажлын байр бий болгожээ. Одоогоор хөрш зэргэлдээ тосгоны 1500 гаруй иргэд энд ажиллаж байна. Үүнээс гадна тус компанид Пакистаны 200 гаруй инженерийг урьж ажиллуулж байна. Цахилгаан станцыг арилжааны зориулалтаар ажиллуулж эхэлсний дараа инженерүүдийг мөн Хятад улсын олон хотуудад илгээж сургалтад хамруулсан юм. Цахилгаан станцын шилдэг ажилчдын нэг болсондоо би маш их бахархаж байна. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаа дунд нэр хүнд, амжилт, хүндэтгэлийг мэдрүүллээ."

Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистаны ард түмэнд олон тооны ажлын байр бий болгожээ. Пакистаны англи хэл дээрх хамгийн том сонин "International News"-ын тайланд дурдсанаар, 2030 он гэхэд Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хүрээний хамтын ажиллагааны томоохон төслүүд хэрэгжиж, пакистанчуудад 700 мянган шууд ажлын байрыг бий болгоно гэж тооцоолж байна.

Хятад Пакистаны эдийн засгийн коридорын эхний үе шатанд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанаас гадна зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн гол салбар болж байна. Пакистаны Пешавараас Карачи хүрэх хурдны замын Суккур-Мултан хэсгийн төсөл, Каракорамын хурдны замын II үе шатны төсөл, Лахорын төмөр замын транзит шугамын төсөл гэх мэтээр зам тээврийн дэд бүтцийн олон төслүүд ашиглалтад орсноор Хятад Пакистаны харилцааг улам гүнзгийрүүлсэн байна.

Өнөөдөр Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт 2-р шатанд орж, хөдөө аж ахуйд ихээхэн түшиглэдэг Пакистан Хятад улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад Пакистаны чинжүү аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үлгэр жишээ бааз нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны анхны төсөл бөгөөд Пакистаны олон нутагт тариалангийн бааз нээгдсэн байна. Хятадын мэргэжилтнүүдийн авчирсан тариалалтын нарийн технологи нь чинжүүгийн ургацыг нэмэгдүүлээд зогсохгүй гар болон механик ажиллагааг хөнгөвчилж, газар хөрсөнд илүү ашигтай болсон гэж тус баазын газар тариалангийн техникч Сажжад Калал хэллээ."Энэ бол Пакистаны тариалангийн ажилчдад илүү ашигтай, Пакистаны эдийн засгийг бэхжүүлэх, хөгжилд илүү хувь нэмэр оруулах маш сайн төсөл юм. Хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр Пакистан Хятадын найрамдал улам бэхжинэ. "

Мэдээллийн дагуу, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд Хятад Пакистан урт хугацааны төлөвлөлт, Гвадар боомт, эрчим хүч, зам тээврийн дэд бүтэц, аж үйлдвэр, нийгмийн амьжиргаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа зохицуулалт, мэдээллийн технологийн 11 ажлын хэсгийг гаргасан бөгөөд Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын агуулгыг байнга баяжуулж, өндөр чанартай хөгжлийн замаар тууштай урагшилж байна.

Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд цаашид хамтран ажиллах талаар Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шариф хүлээлтээр дүүрэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын 2-р шатанд бүс нутаг болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны эдийн засаг, нийгмийн үр өгөөж нь Пакистан, Хятад болон бүс нутгийн бусад орны ард түмэнд улам их ашиг тусаа өгөх болно.

"Хоёр дахь шатанд аж үйлдвэрийн бүсүүдийг байгуулж, үйлдвэржилт рүү шилжих чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Пакистанд харьцангуй хямд ажиллах хүч, чадварлаг ажиллах хүчин, хагас ур чадвартай ажиллах хүч, Хятадын технологи, Хятадын машин техник түүнчлэн хамтарсан компани буйн улмаар аль аль нь ашигтай байх болно. Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас Хятад Пакистан төдийгүй Афганистан, Иран, Персийн булангийн орнууд ч үр шимийг нь хүртэнэ."