Хятад улс стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх тухай санаачилга гаргав
2022-07-13 10:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь 12-нд Аюулгүйн зөвлөлийн энхийг сахиулах ажиллагааны стратегийн харилцааны талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцон стратегийн харилцаа холбоог дөрвөн талаас бэхжүүлэх ёстой гэж онцолжээ. 

Жан Жюнь хэлэхдээ, стратегийн харилцаа холбоо нь энхийг сахиулах үйл ажиллагааг дэлхий нийтэд илүү сайн ойлгуулах бөгөөд илүү сайн үйлчлэх болно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын“энх тайвны төлөөх үйл ажиллагаа ” санаачилга нь стратегийн харилцаа холбоог энхийг сахиулах үйл ажиллагааны нэгэн хэсэг болгосноос энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг дээшлүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад ач холбогдолтой аж. Үүнд Хятад улс стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх талаар дөрвөн талын санаачилга гаргажээ. Нэгт, хүчтэй стратегийн харилцааг бий болгох. Хоёрт, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах. Гуравт, энхийг сахиулах үйл ажиллагааны үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх. Дөрөвт,  стратегийн харилцааны чадавхыг бэхжүүлэх зэрэг болно.