Катарын ДАШТ-ний үеэр буудлын үнэ боломжийн байх болно
2022-07-13 15:45:45
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11-р сарын 21-ээс 12-р сарын 18-ны хооронд зохиогдоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртох тусам олон хөгжөөн дэмжигчид Катарыг зорьж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тухайн газар дээрээс нь үзэхээр төлөвлөж байна. Фенүүдийн анхаарч буй суух орон сууцын үнийн талаар Хятадын Төв радио телевизийн Катар дахь сурвалжлагч Жао Юаньфан 8-ны өдөр Катарын ДАШТ-ийг зохион байгуулах хорооны албаны хүмүүсийг сурвалжлав. Одоо та бүхэн ярилцлагын дэлгэрэнгүй агуулгыг хүлээн авч сонсоно уу.

Одоогийн байдлаар Катарын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 5 сар гаруйн хугацаа үлдээд байна. Катар дахь бүх бэлтгэл ажил эцсийн шатандаа орж, зохион байгуулах 8 цэнгэлдэх хүрээлэн зэрэг дэд бүтцийн үндсэн төслүүд бүрэн дууссан юм. Катарын албаны талын төсөөлж буйгаар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр улс орнуудаас нийт 1 сая орчим хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна. Хөгжөөн дэмжигчдийн анхаарч буй суух орон сууцын асуудлын талаар Катарын ДАШТ-ийг зохион байгуулах хорооны орон сууцын үйлчилгээний газрын гүйцэтгэх захирал Омар Жаббар хэлэхдээ, хөгжөөн дэмжигчид Катарт зэрэг цугларах боломгүй юм, иймээс Катарын орон сууцны нөөц хангалттай байна, бүх тасалбар эзэмшигчдийн суух орон сууц баталгаатай юм.

"Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катарт хоноглох орон сууцны хомсдол гарахгүй гэж бодож байна. Бид орон сууцны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг цаг даруйд нь хянаж буй бөгөөд дэлхийн олон орноос ирсэн хөгжөөн дэмжигчдэд орон сууцны янз бүрийн сонголтоор хангахын тулд чадах бүхнээ хийх болно. адил бус өрөөнүүд нь өөр өөр үнэ, байршил, үйлчилгээтэй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бид нийт 100 мянга гаруй өрөө хангахаар төлөвлөж байгаа нь бидний зорилт юм."

Фенүүдийн орон сууцны хэрэгцээг хангахын тулд уламжлалт зочид буудлын өрөөнүүдээс гадна Катар мөн вилла, гэр буудлаар хангах бөгөөд нийслэл Дохагийн боомтын зогсоолд буй хоёр том аяллын хөлөг онгоцыг хөвөгч зочид буудал болгон түрээслэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Катар улс саяхан Дохагийн холын дүүргийн элсэн цөлд 1000 ширхэг "Бедуин маягийн" майхан барьхаа зарласан тул хөл бөмбөгийн хорхойтнууд цөл нутгийн өвөрмөц байгаль болон Баруун Азийн нүүдэлчин ард түмэн болох Бедуинчуудын амьдралын хэв маягийг мэдрүүлэх боломжтой юм. Омар Жаббар хэлэхдээ,"Фэнүүдийн хоноглох орон сууц нь зөвхөн зочид буудлаас гадна хөвөгч зочид буудал, тухайлбал аяллын хөлөг онгоц, мөн зочид буудлын хэв маягийн менежменттэй орон сууц, вилла зэргийг сонгох боломжтой. Үүнээс гадна хөл бөмбөгийн хорхойтны суух боломжтой фений тосгон, амралтын газрууд байдаг."

Өрөөний үнийн тухайд Омар Жаббар бүх өрөөний үнэ боломжийн бөгөөд энгийн хүмүүсийн дааж чадах хэмжээнд байх болно гэж онцолжээ.

"Бүх төрлийн өрөөний үнэ нь бүгд боломжийн юм, манай орон сууцны захиалгын албан ёсны вэб сайтаас (qatar2022.qa) хүмүүс өрөөний бодит үнийг ойлгож болно. Өрөөний хамгийн доод үнэ нь нэг хоногийн 80 ам доллар бол бусад өрөөнүүдийн үнэ нь байршил, үйлчилгээнээс хамаарч өөр өөр байх болно. "
 Омар Жаббар мөн Хятадын хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ."Бид Хятадын хөл бөмбөгийн хорхойтнуудыг хүлээж авахад бэлэн байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр улам олон хятад хүмүүс Катарт хүрэлцэн ирэхийг хүсэж байна.”