Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөж байна
2022-07-13 15:58:39
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 13-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистикийн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь 2022 оны эхний хагас жилийн импорт экспортын нөхцөл байдлын талаар танилцуулсан бөгөөд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Гаалийн ерөнхий газрын  статистикийн мэдээгээр, энэ оны эхний хагаст Хятадын  импорт экспортын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 19.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4%-иар өссөн байна. Үүнд экспорт 11.14 их наяд юаньд хүрч, 13.2 хувиар нэмэгдэн,  импорт 8.66 их наяд юаньд хүрч, 4.8%-иар өссөн байна.

Оны эхний хагаст Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 303 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.7%-иар өссөн байна.

Далайнтуяа