Хассан Саид--Хятадад очих хүсэл мөрөөдөл
2022-07-13 16:02:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын дээд боловсрол тасралтгүй хөгжихийн хэрээр улам олон гадаадын иргэд Хятадад сурах сонголт хийх болжээ. Тэдний нэг нь Саудын Арабын иргэн Хассан Саид аль-Манхали байгаа юм. Харин түүний бусад оюутнуудаас ялгарах зүйл нь Хассан их сургуулиа АНУ-д сурч, аспирантын зэрэгт суралцахдаа Европ, Америкийн олон нэрт их сургуулиудын урилгыг орхиж, Хятадын Чинхуа их сургуульд суралцах сонголт хийсэн юм. Тэгвэл энэ сонголт түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн бол ? 

АНУ-д таван жил суралцаж, диплом хамгаалсны дараа Хассан Саидгийн Арабын олон найзууд нь гэр нутагтаа буцах эсвэл АНУ-д үлдэх сонголт хийсэн бол тэрээр олон улсын улс төрийн чиглэлээр алс холын Хятад улсад хүрч сурах сонголт хийжээ. Хассан бага насаа Саудын Арабын баруун нутгийн Улаан тэнгисийн эрэгт орших Ванбу хэмээх жижиг хотод өнгөрүүлжээ. Би багаасаа Хятадын соёлыг их сонирхдог, сүүлийн жилүүдээс миний нутаг усанд улам олон Хятадын соёлын элемент харагдаж байна гэж тэрээр сэтгүүлчид ярилаа.

"Банбу хотын хамгийн тод онцлог нь аж үйлдвэрийн хот бөгөөд энд Хятадын маш олон аж ахуйн нэгжүүд байдаг, ялангуяа сүүлийн 10 гаруй жилд ихээр нэмэгдсэн, тэдний ажил төрөл нь газрын тос, хайлуулах үйлдвэр, химийн салбарт хязгаарлагдахгүй бөгөөд аж үйлдвэрийн хотоос гаднах бусад бүсүүдэд мөн хятад хүмүүсийг олж хардаг болсноор ганц би биш, Ванбу хотын оршин суугчид ч тэдний талаар илүү ойлгож мэдэхийг хүсдэг болсон юм."

Хассан өндөр дунд сургуулиа төгсөөд засгийн газрын тэтгэлгээр АНУ-д суралцах хир хэм авсан бол тус сургуулийн хятад багшийн дэмжлэг түүнд ихээхэн тус болсон юм. Энэ багш Хятадын нэрт профессоруудад зөвлөмжийн захидал бичсэнээр Хассангийн Хятадад суралцах итгэлийг улам нэмэгдүүлжээ. Хэдийгээр цар тахлын улмаас одоогоор Хассан Саудын Араб дахь гэртээ зайны сургалтаар хичээллэж байгаа ч Хятад болон Америкийн их дээд сургуулийн боловсролын тогтолцооны ялгааг гүнээ ойлгох болжээ. Тэрээр хэлэхдээ, АНУ-д багш нар оюутнуудад илүү чөлөөтэй байдаг, энэ нь багш оюутнууд хоорондын зайг холдуулж, оюутнуудад харин улмаар хойш суух болсон мэт санагддаг, харин Чинхуа их сургуулийн багш нар оюутнуудтай байх харилцааг илүү чухалчилж, оюутнуудын асуултад хэзээ, хаана байсан ч хариулдаг болохоор алс хол байсан ч хажууд байх шиг сайхан мэдрэмж өгдөг.

“АНУ-д сурч байхад надад тулгардаг хамгийн бэрхшээлтэй зүйл нь сургуулийн талын хэнтэй холбоо барьсан ч бүгд И-Майл ээр харьцдаг, хариу захидлыг хэдэн цаг, бүр цаашлаад хэдэн хоногоор хүлээх шаардлагатай байдаг. Зайны хичээлийн үеэр, Хятадын харилцаа холбооны програм хангамж нь багш оюутнуудыг товлосон цагтаа харилцах боломжийг олгосон, өөрөө Саудын Араб нутагтаа байсан ч асуултын хариултыг тэр даруйд нь олоод авна, тэр ч байтугай ажлын бус цагаар ч гэсэн багш нар надтай шууд харилцаж болдог нь сайхан юм. "

Одоогоор Хятадад очиж чадаагүй боловч Хассан суралцах хугацаандаа олон улсын улс төр, Хятадын гадаад бодлогын талаар илүү гүнзгий ойлголттой болжээ. Тэрээр хэлэхдээ, сурах тусмаа Хятад болон Америк зэрэг барууны зарим орны гадаад бодлогын асар их ялгаа зөрөөг ойлгох болсон. Хятад улс нь Ойрхи Дорнодын орнуудад авч хэлбэл энх тайван, хөгжил, итгэл найдвар гэдгийг харуулж байна. 

"БНХАУ-ын дипломат бодлого нь өөрийн болон Ойрхи Дорнодын орнуудын хамтын хүсэл эрмэлзэлд илүү анхаарал хандуулдаг бөгөөд талуудын нийтлэг ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, ялангуяа улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэхэд илүү анхаардаг, энэ нь Хятад болон Ойрхи Дорнодын орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх үндэс суурь, мөн ч Хятад улсын бүс нутгийн энх тайван, хөгжлийг үргэлжлүүлж, холбогдох улс орнуудтай хамтаар сорилт, хямралыг даван туулах үндэс суурь юм.

Хассангийн номын тавиур дээр "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь" номын араб хэл дээрх нэг, хоёрдугаар ботийг маш тод байрлуулсан байв. Хятадын улс төр, ялангуяа Хятад улсын сүүлийн 10 жилд олсон асар их ололт амжилтыг судлахыг хүсвэл энэ номыг сайн унших ёстой хэмээн тэрээр хэлж байлаа.

Сэтгүүлчтэй ярилцах үеэр Хассан Хятадаас Саудын Арабын Жидда дахь Ерөнхий консулын газраас ирүүлсэн мессежийг хүлээн авчээ. Түүнийг Чинхуа их сургуультай холбоо барьж оюутны виз авах холбогдох асуудлаар харилцахыг мэдэгдсэн байна. Би даруйхан Бээжинд очиж, Хятад руу хийх анхны аяллаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна, энэ нь ёстой сайхан гараа гэдэгт итгэж байна гэж Хассан хэлэв. 

“Өөрийн сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа эх орондоо үйлчилж, Саудын Араб, Хятадын улс төр, соёлын  салбар дахь харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд зориулна гэж найдаж байна.”