Шуудангийн салбарын 2022 оны эхний хагас жилийн ажлыг тайлагнав
2022-07-13 15:53:47
Share
Share this with Close
youtube WeChat

Оны эхний хагаст Хятад улсын шуудангийн салбарын орлого 654 тэрбум 310 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5%-иар өсжээ. Шуудангийн салбарын бизнесийн нийт хэмжээ 680 тэрбум 850 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6%-иар өссөн байна.

Оны эхний хагаст, шуудангийн үйлчилгээний нийт хэмжээ 115 тэрбум 160 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6%-иар өсжээ. Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний хэмжээ 14 тэрбум 210 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн байна. Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний орлого 19 тэрбум 910 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.1%-иар өссөн байна.

Оны эхний хагаст улсын хэмжээнд буухиа шуудангийн үйлчилгээний аж ахуйн нэгж нийт 51 тэрбум 220 сая ширхэг илгээмжийн үйлчилгээ үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,7%-иар өссөн байна.