Хятад Вьетнамын хоёр талт хамтын ажиллагааны удирдах зөвлөлийн хурал болов
2022-07-13 19:45:13
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 13-нд Хятад-Вьетнамын хоёр талт хамтын ажиллагааны удирдах зөвлөлийн 14-р удаагийн хурал Хятад улсын Гуаншигийн Наньнин хотноо болов. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Пам Бинх Минх нар хурлыг даргалж, хоёр талын олон яам хороо болон орон нутгийн албан тушаалтнууд онлайн, оффлайн хэлбэрээр хуралд оролцов.

Хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ван И санаачилга дэвшүүллээ. Тухайлбал нэгд,  тэргүүлэн дагуулах шинж чанарыг чухал байранд тавих. Хоёр нам, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтоор жолоодуулж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд ахиулах. Хоёрт, стратегийн шинж чанарыг эрчимжүүлэх. Төр улсын засаглалын туршлагын солилцоогоо нэмэгдүүлж, хууль тогтоох байгууллага, нам хоорондын харилцаагаа эрчимжүүлэн, хоёр орны социализмын үйлсийн хөгжилд асар хүчирхэг онолын дэмжлэг хангах. Гуравт, ажил хэрэгч шинж чанарыг тусгах. Хоёр орны газар зүйн тогтцын ижил төстэй тал болон үйлдвэрлэлийн харилцан нөхөх давуу талыг сайтар ашиглаж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны гэрээний ашиг тусыг улам өргөжүүлэн, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэх. Дөрөвт, шинийг бүтээхийг урамшуулан дэмжих. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжил, нарны зай, цэвэр эрчим хүч зэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Тавд, тогтвортой шинж чанарыг хадгалах. Хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэн, хоёр орны найрамдлын иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх эдгээр болно.

Пам Бинх Минх хэлэхдээ: Хоёр нам, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтоор жолоодлого болгож, дээд зиндааны харилцаагаа нягтруулан, стратегийн итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа урагш ахиулахад Вьетнамын тал бэлэн байна гэв.