Номхон далайн арлын орнууд Японы цөмийн бохир усны асуудалд анхаарал хандуулжээ
2022-07-14 18:46:18
Share
Share this with Close
youtube WeChat

Номхон далайн арлын орнуудын форумын Гадаад харилцааны сайд нарын хурал нь Япон цөмийн бохир усаа далай руу урсгахаар байгаа хэрэгт анхаарал хандуулжээ. Үүнтэй холбогдуулан 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятадын тал ч уг хэрэгт адилхан сэтгэгдэлтэй байна. Энэ нь Японы Фүкүшимагийн цөмийн бохир усыг шийдвэрлэх асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийнхэн маш их анхаарал хандуулж буйг тусгасан бөгөөд уг асуудал нь дэлхийн далай тэнгисийн орчин, холбогдох орнуудын олон нийтийн эрүүл мэндэд холбогдох тул зөвхөн Японы ганц талын явдал биш гэдгийг дахинтаа харууллаа гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, Номхон далайн арлын орнуудын форумын Гадаад харилцааны сайд нарын хурал саяхан баримт бичиг нийтэлж, тус баримт бичигт Япон улс далай тэнгис руу цөмийн бохир усаа урсгахаар байгааг дурджээ. Япон цөмийн бохир усаа далай тэнгис руу урсгаснаар үе дамжих сөрөг нөлөө үүсгэж мэдэх тул Номхон далайн арлын орнууд үүнд ихээхэн анхаарал хандуулж байна хэмээн гадаад хэргийн сайд нар онцолжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Талуудын зүй зохистой анхаарлыг чухалчлан үзэж, цөмийн бохир усаа далай руу урсгах төлөвлөгөөгөө албаар хэрэгжүүлэхээ зогсоож, хөрш зэргэлдээ орнууд хийгээд Номхон далайн арлын орнууд зэрэг ашиг тусын холбоотой талууд, түүнчлэн олон улсын байгууллагатай сайтар зөвшилцөн, цөмийн бохир усыг эв зүйтэйгээр шийдвэрлэх арга зам хайхыг Хятадын тал Японоос дахинтаа шаардаж байна гэв.