Оны эхний хагаст олон нийтийн төсвийн орлого 10 их наядыг давжээ
2022-07-14 14:58:12
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 14-нд Хятадын Сангийн яамнаас нийтэлсэн “2022 оны эхний хагасын төсвийн орлого, зарлагын тайлан”-д дурдсанаар, 2022 оны эхний хагаст Хятад улсын олон нийтийн төсвийн орлого 10 их наяд 522 тэрбум 100 сая юаньд хүрсэн бол татварын хөнгөлөлт, буцаан олголт зэргийг хассаны дараа 3.3%-р нэмэгджээ. Зургадугаар сар гэхэд татварын буцаан олголт, хөнгөлөлт зэргийг үл тооцоод төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3%-р нэмэгдсэн аж. Тэгвэл оны эхний хагаст олон нийтийн төсвийн нийт зарлага 12 их наяд 888 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9%-р нэмэгдсэн байна.