“Бусдын тогоонд хошуу дүрсэн” хүн эдлэх ёстой ял торгуулаа эдлэх л ёстой
2022-07-14 22:39:45
Share
Share this with Close
youtube WeChat

Дональд Трампын засгийн газрын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Роберт Болтон 12-ны өдөр Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "бусад улс оронд төрийн эргэлт хийх төлөвлөгөө гаргахад тусалсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Америк бол "ардчиллын хамгийн том дайсан" гэдгийг харуулж байна.

Үнэн хэрэгтээ Америк аль эрт "дэлхийн цагдаа"-гийн дүрд тоглож, бусад улс оронд төрийн эргэлтийг төлөвлөж ирсэн нь нууц биш. Тэд өөрсдийгөө "ардчилал", "хүний эрхийг хамгаалагч" хэмээж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг үл тоомсорлож, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бусад орны дэглэмийг түлхэн унагах нь зүй ёсны хэрэг гэж үздэг.

Америк бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байсан бараан түүхийг ажиглахад улс төрчид нь гадаадын төрийн эргэлтийг олон янзаар төлөвлөдөг юм байна: Нэг бол шууд дайн дэгдээж, зэвсэглэлээр бусад улс орныг нуранги болгох. Эсвэл "өнгөт хувьсгал"-ыг өдөөж, бусад орны нийгмийн эмх замбараагүй болгохоор дамжин төрийн эргэлт гаргах, аль эсвэл "Прокси дайн" дэгдээхээр дамжин бусад орны дэглэмийг нураадаг.

Эдгээр уваагүй муу үйлийн үр нь даруй тэдний хүчээр өөрчилсөн улс орнууд дайн тулаан, ядууралд автаад зогсохгүй, тухайн бүс нутгийн тогтвортой байдалд олон тодорхойгүй байдлыг бий болгодог.

Америк дэлхийн үймээн самууны эх үүсвэр бол Жон Роберт Болтон нарын хүмүүс бол операторууд нь юм. Эдгээр хоёр гарт нь бусад орны хүмүүсийн халуун цус бялдагдсан улс төрчдийг НҮБ-ын агентлагууд шалгаж, хуулийн дагуу шийтгэх ёстой!