Украины үр тарианы экспортын асуудлаар дөрвөн талт хэлэлцээ хийжээ
2022-07-14 12:09:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 13-нд Туркийн Батлан хамгаалахын сайд  Акар хэлэхдээ, мөн өдрийн Истанбулд болсон Украины үр тарианы экспортын асуудлаарх дөрвөн талт  хэлэлцээний үеэр, Орос, Украин хоёр тал  боомтын орох, гарах гарцыг хамтдаа хяналтдаа авч зохицуулах,  дамжин өнгөрөх замын аюулгүй байдлыг хангах зэрэг техникийн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Мөн Истанбул хотод зохицуулалтын төв байгуулан өөр өөрийн орны  төлөөлөгчөө томилохоор тохиролцоонд хүрчээ.   

13-нд Истанбул дахь Кранд цэргийн буудалд Турк, Орос, Украины төлөөлөгчийн баг нь НҮБ-ын албаны хүмүүстэй  Украины үр тарианы экспортын асуудлаар дөрвөн талт хэлэлцээ хийж, Украины боомтод саатагдаад байгаа  үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг далайн тээврээр   хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар хэлэлцсэн байна. 

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэхдээ, Хэлэлцээ маш сайн  ахиц дэвшил гаргаж байгаа нь  Украины үр тарианы экспортын асуудлыг шийдвэрлэх зангилаа  алхам болж байгаа бөгөөд үүгээр боломж болгон Украины хямралыг энхийн замаар эртхэн шийдвэрлэхийг уриалжээ.