Ажил амьдралдаа сэтгэл ханхалуун байна
2022-07-14 14:43:51
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 2-р сарын 9-ний өдөр, Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын удирдагч "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гар нийлэн, Хятад-Европын төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Унгар-Сербийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг түргэтгэхийг санал болгов. Энэ оны 1-р сарын байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэгний нийт тоо 50 мянгыг даваад байна."Бүс ба зам" санаачилгаар Хятад-Европын ачааны галт тэрэгний "Тэмээн жингийн цуваа" зам дагуух улс орнуудын дэд бүтцийн холболтыг ахиулж, хамтын ажиллагаа өрнүүлэн, хамтдаа ашиг хүртэх замналаар замнаж байна. Одоо та бүхэн Хятадын Төв радио телевизийн Германд суугаа сурвалжлагч Руан Жиавэнийг дагаж Хятад Европын төмөр замын агуулахад ажилладаг Германы нэгэн ажичинтай танилцъя.

Томас Крайники бол Дуйсбург дахь Германы Юй Шин Эу компанийн агуулахын ажилтан юм. Хятад-Европын ачааны галт тэрэгний ачааг чингэлэг машинаар тээвэрлэсний дараа Томас Крайники болон ажлын түншүүд ачиж буулгах, ангилах ажлыг хариуцдаг. Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний хурдтай хөгжил нь Хятад, Германы худалдааны солилцоог нягтруулсан төдийгүй Крайникины хувьд ажил амьдралдаа маш сэтгэл хангалуун байлаа.

"Бидэнд маш олон нэр төрлийн барааны эх үүсвэр байгаа бөгөөд Хятад руу болон Хятадаас илгээдэг бараа бүтээгдэхүүн улмаар нэмэгдсээр байна. Би 2019 оны 9-р сараас энд ажилласан. Бараг гурван жил болж байна, ажлын ачаалал ихсэж байх нь мэдрэгдэж байна, жижиг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс эхлээд том машин механик хүртэл маш олон бараа байдаг. Өөрөө  55 настай, өнөө тогтсон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болохоор ийм ажлын байртай болсондоо маш их баярлаж явдаг. 55 настай хүн ийнхүү тогтмол ажлын байртай байх нь Германд ховорхон тохиолдол юм. Тэтгэвэртээ гартал энд ажиллах сонирхолтой байгаа бөгөөд миний сүүлчийн ажил байх болно гэдэгт найдаж байна."

2011 оны 3-р сард Хятад-Европын анхны галт тэрэг Хятадын Чунчин хотоос хөдөлж, Шиньжянгаар хил гарч, Казахстан, Орос, Беларусь, Польшийг дайран өнгөрөөд, эцэстээ Германы ложистикийн чухал төв Дуйсбург хотод хүрсэн юм. Ази-Европын хуурай замын тээврийн шинэ хуудас ийнхүү нээгджээ. 2013 онд “Бүс ба зам” санаачилга гаргасны дараа Хятад-Европын төмөр замын ачаа тээвэр тасралтгүй хөгжиж, тээврийн шугам, ачааны эх үүсвэр, ангилал нь нэмэгсээр ирсэн юм. 2016 оны 6-р сард Хятадын төмөр зам Хятад Европын галт тэрэгний нэгдсэн брэндийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд мөн оны 10-р сард Хятад Европын галт тэрэгний анхны дээд түвшний зураг төслийн баримт бичиг болох "Хятад Европын төмөр замын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөө (2016-2020)"-г албан ёсоор гаргаж, 2017 оны 4-р сард Хятад, Герман зэрэг 7 орны төмөр замын байгууллага "Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурж, дараа нь 2019 оны 9-р сард Хятад-Европын төмөр замын буухиа тээврийг зохицуулах хорооны бүх гишүүн нэгжүүд хамтран "Хятад-Европын төмөр замын буухиа тээврийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх конвенц"-д гарын үсэг зурсан бол 2021 оны 1-р сарын 29-ний өдөр Хятад-Европын төмөр замын буухиа тээвэрт 50 мянган галт тэрэг ажилласан байна.

Дуйсбург нь Германы баруун нутгийн аж үйлдвэрийн чухал хот, гангийн үйлдвэрлэлийн гол төв, Европ дахь хамгийн том голын боом болон төмөр замын чухал зангилаа юм. Хятад Европын төмөр зам болон "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Дуйсбургийн эдийн засгийн хөгжил дахин эрчимжиж, Европ дахь ложистикийн чухал төвийн статусыг улам дээшлүүлэв. Томас Крайники хэлэхдээ, орчин үеийн төмөр замууд эртний торгоны замд шинэ хүчин сэлбэжээ.

"Торгоны зам" гэдэг ойлголт нь эрт дээр үед худалдаа наймааг хэлдгийг би мэднэ, энэ нь худалдааны замыг хэлдэг байсан. Өнөөдөр төмөр замын тээврийн давуу тал улмаар тодорхой болж, Хятадын хотууд болон Дуйсбург хоорондын шууд галт тэрэг зөвхөн 16 хоног зорчиж, худалдааны шинэ суваг нээгдсэн төдийгүй Дуйсбург нь ложистикийн түгээлтийн төв болсон юм. Хятад улстай хамтран ажилласнаар тус хот их ашиг хүртлээ. “Бүс ба зам” санаачилга байсангүй бол дээрх зүйлийг хийх боломжгүй гэж би үзэж байна. Мөн энэхүү үйл явцад бага ч гэсэн оролцсондоо маш баяртай байна."

Томас Крайники хэлэхдээ, Дуйсбургийн уугуул иргэний хувьд Хятадад хараахан очоогүй ч Хятад найз нөхөдтэй харилцах, Хятадын компанид ажиллаж, амьдралдаа хаа сайгүй харагдах хятад барааны нөлөөгөөр алс холын дорнодын Хятад оронд маш их сонирхолтой болсон юм.

"Юуны тэргүүнд, Дуйсбург Хятадын хотуудтай найрсаг харилцаа тогтоосныг онцолж хэлмээр байна. Дараа нь, олны худалдаж авч буй ихэнх электрон бараа  бүтээгдэхүүн Хятадаас ирдэг, гар утас, таблет, зурагт мэтийг бүгд Хятадад үйлдвэрлэдэг юм. Өөрөө байнга хятад хоол иддэг, шарсан тахианы махтай гоймон бүр их таалагддаг.  Хятад улсад, ялангуяа компанийн төв байрны хот Чунчин руу явахыг их хүсэж байна. Торгоны зам, Хятад-Европын галт тэрэгний зангилаа хот, галт тэрэг хаанаас хөтөлж, хаашаа зорчих, бараагаа хаа ачиж буулгаж, ямар газраар дайран өнгөрч буй тэр бүхнийг нүдээрээ хармаар байна."