Хятад Камбожийн засгийн газар хоорондын зохицуулах комиссын хурал болов
2022-07-14 20:40:44
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 14-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Камбожийн ерөнхий сайдын орлогч Хор Нам Хонгийн хамтаар Хятад Камбожийн засгийн газар хоорондын зохицуулах комиссын 6-р удаагийн хурлыг даргалав. Хурал цахим хэлбэрээр явагдсан байна.

Ван И хэлэхдээ: Хятад Камбож нь дээд зиндааны харилцаа холбоогоор хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг удирдан жолоодуулж, хамтын ашиг тусыг хамгаалах зорилтоор эв нэгдэл, харилцан дэмжихээ эрчимжүүлж, ард иргэдээр төв болгон харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалахаар зорилтоо болгон олон талт хамтын ажиллагаагаа чангатгаж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, стратегийн хамтын ажиллагааны сууриа бататгалаа. Хоёр тал гуйвшгүй итгэлээр саад харшийг арилгаж, нэн бүх талын, илүү гүнзгийгээр хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах явдлаар гол тал болгож, шинэ эрин дэх хоёр орны харилцаа өндөр чанартай хөгжихийн шинэ хуудсыг бичиглэх ёстой гэв.

Хурлын дараа хоёр тал хүний нөөц, дэд бүтцийн зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсныг хамтаар мэдэгдэв.