Америк Хятадын худалдааг таслах боломжгүй
2022-07-14 15:51:32
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн “Дипломат бодлого” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд "Америк Хятад хоёр орон худалдаагаа таслахгүй бөгөөд тэгэх ч боломжгүй" гэжээ. Цааш нь Америкийн үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтнүүдийн байр сууриас иш татаж тэмдэглэхдээ, өдгөө Америк Хятадын эдийн засгийн харилцаа гүнзгийрсээр байна. Америкийн талаасаа Хятадтай хийх худалдаагаа тасалбал аж ахуйн нэгжүүд нь давуу талаа алдах болно гэжээ. 

Эдүгээ Америкийн олон нийт инфляцын дарамтад ороод байна. Энэ нь тус оны 11-р сард болох Америкийн дунд хугацааны сонгуультай холбогдох нь дамжиггүй юм. Америкаас Сингапурт суугаа элчин сайд асан Дэвид Адельман саяхан Америкийн CNBC-д ярилцлага өгөхдөө, Доналд Трампын үед Хятадаас импортлох барааны гаалийн татварыг нэмсэн эдийн засгийн хоригийг цуцлах нь Америкийн инфляцын дарамтыг хөнгөлөхөд тустай гэж дурджээ. 

Хятад Америкийн эдийн засаг худалдааны маргааны талаар Америкийн олон салбарын зүтгэлтнүүд "Америк Хятадын худалдааны дайныг үргэлжлүүлж хоёр орны худалдааг таслах нь эдийн засгийн хувьд ямар ч үр дүнд хүрэхгүй" гэсэн байр суурьтай байна. 

Цар тахал дэлхийн эдийн засагт хүнд цохилт учруулсан боловч Хятад Америкийн худалдааны хэмжээ буураагүй, харин ч нэмэгдсэн байна. Хятадын гаалийн ерөнхий газрын тоо баримтад тэмдэглэснээр, 2020 онд Хятад Америкийн хоёр талын бараа худалдааны нийт хэмжээ 4 их наяд 60 тэрбум юаньд хүрч, өмнөх жилээсээ 8.8 хувь нэмэгдсэн байна. 2021 онд тус хоёр улсын худалдааны хэмжээ 4 их наяд 880 тэрбум юаньд хүрч, өмнөх жилээсээ 20.2 хувь нэмэгджээ. Энэ оны эхний таван сард Хятад Америкийн худалдааны хэмжээ 2 их наяд юаньд хүрч, мөн л хоёр оронтой тоогоор өсөн нэмэгджээ. 

Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэг энэ оны тавдугаар сард нийтэлсэн “Хятад улс дахь Америкийн аж ахуйн нэгж цагаан ном”-ын 2022 оныход Хятад улс нь Америкийн аж ахуйн нэгжүүдийн тэргүүн сонголт байсаар бөгөөд Америкийн аж ахуйн нэгжүүдийн 83 хувь нь үйлдвэр болон бэлтгэн нийлүүлэх салбараа Хятадаас гаргах бодолгүй буйг дурджээ. Хятад Америкийн эдийн засгийн харилцааг таслахгүй байх нь хоёр талын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байна гэж тэд үзжээ. 

Хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар бол харилцан ашигтай байж хамтаар амжилтад хүрэх явдал болохоос биш харин азаа сорьсон тоглолт биш юм. Хятад улс Америкийн хамгийн том худалдааны түнш, хоёр орон эдийн засаг худалдааны эерэг сайн харилцаатай байх нь хоёр улсад төдийгүй дэлхийн хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг Хятад Америкийн хоёр талын тоо баримт болон бодит байдал гэрчилж буй юм.