“Усанд орох эрх чөлөө” нь хүртэл хязгаарлагдсан европчууд бусдын өмнөөс гүрийсээр байх уу?
2022-07-14 22:48:12
Share
Share this with Close
youtube WeChat

Засварлах шаардлагатай улмаас 7-р сарын 11-ээс 21-ний хооронд Оросоос Европ руу чиглэсэн байгалийн хийн хамгийн том хоолой болох "Бэйкси-1"-ийн хийн дамжуулалтыг түр зогсоосон нь яг одоо өвлийн улиралдаа зориулж хий нөөцлөх чухал үедээ байгаа Европыг хэцүүхэн байдалд оруулаад байна.

Орос-Украины мөргөлдөөн эхэлсний дараа Европ Америкаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжсэнд хариу болгож Орос Европт нийлүүлэх байгалийн хийгээ багасгаснаар Европын байгалийн хийн үнэ огцом өссөн юм. Эрчим хүчний хямралд орсон Европчууд “бүсээ чангалж” сурахгүй байхын аргагүй болов. Орос-Украины мөргөлдөөний нөлөөнд хүнд автсан Европын орнууд бараг тэр чигтээ “Бэйкси-1”-ийн хийн дамжуулалтыг бүрэн таслах вий гэдэгт сэтгэл түгшиж байсан юм. Хэдийгээр Франц, Австри, Итали, Грек зэрэг орны засгийн газар хамгийн муу үр дүнг төсөөлж, урьдчилсан бэлтгэл базааж байгаа ч богино хугацаанд Европт Оросын байгалийн хийг орлох түлш олоход хэцүү.

Түүнчлэн эрчим хүчний хямралаас үүдэлтэй инфляц Европ даяар үүсэж, иргэд түмнийх нь амьдралын бүхий л салбарт нөлөөлөв. Европын эдийн засгийн өсөлтийн удаашрал, евро бүсийн эдийн засгийн уналтын талаарх зах зээлийн түгшүүр нэмэгдсэний дээр Америкийн Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөсөн зэрэг хүчин зүйлүүдийн үйлдэл дор 7-р сарын 12-нд еврогийн ам.доллартай харьцах ханш 1:1 болтлоо буурч, сүүлийн 20 жилийн хамгийн их уналтад өртжээ. Европын улс төрчид Америктай дуу хоолойгоо нэгтгэн, Орост хэт их шахалт үзүүлсний үр дагаврыг жирийн иргэд нь амсаж, Орос-Украины мөргөлдөөний хамгийн том золиос болж байгаагаа улам олон европчууд таньж ойлгож байна.

Ганц талын хориг арга хэмжээ нь асуудлыг шийдэхгүй, харин ч  нэмэгдүүлнэ гэдгийг практик удаа дараа нотолсоор... Европын улс төрчид Америкийн хойноос  буруу замаар “нүдгүй дагаж гүйх”-ийн оронд өвөл болохоос өмнө энх тайван, яриа хэлэлцээг ахиулж, хямралыг намжаах илүү идэвхтэй, үр дүнтэй арга замыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн өөрийн иргэдээ хахир өвөл дулаахан байлгахын  төлөө ч гэсэн...