Евро ам доллартай дахин "тэнцэж" буй нь юуг харуулж байна ?
2022-07-14 15:01:09
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн нэг жилийн турш, евро ам.доллартай харьцах ханш унасан төдийгүй, фунт, иен, Швейцарь франк зэрэг валютын ханш бүгд ижилхэн хандлагатай болсон юм.

7-р сарын 12-ны өдөр умарт Америкийн биржийн арилжаанд еврогийн ам.доллартай харьцах ханш 1.5%-иар буюу 1.0032 түвшинд хүртэл буурсан байна. Энэ нь евро зах зээлд албан ёсоор орж ирснээсээ хойш ам.доллартай харьцах ханш чанга байснаа сулрах байдалд орсон гэсэн үг юм.

Нэг үе хүмүүс еврод ихээхэн найдвар тавьж, ЕХ-ны дотоодын эдийн засгийн интеграцчлалыг дэмжих хүчирхэг хөдөлгөгч хүч байсан төдийгүй ам. долларын ноёрхолд сорилт хийх өндөр магадлалтай валют хэмээн үздэг байв.

Гэвч үнэн хэрэгтээ евро гарч ирснээс хойш, арав гаруй жил ханшны өсөлтийн үйл явцыг өнгөрүүлсний дараа нь тасралтгүй суларч эхэлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд, евро ам. доллартай харьцах ханш дээд цэгээсээ бараг 40 хувиар суларчээ. Ерөнхий байдлаас үзэхэд, евро нь олон улсын хөрөнгийн зах зээлд ам долларын ноёрхлын эсрэг хамгийн том сорилт болж байсан бол 20 жилийн дараа энэ нь зөвхөн боломжит сорилт хэвээр байна.

Орос-Украины мөргөлдөөн Европын орнуудын бүс нутгийн стратегийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлттэй ирээдүйн хүлээлтийг алдагдуулж байна. Нэг талаар, хүчирхэг их цэргийн хүчээр хамгаалсан ам.доллар нь хөрөнгийн зах зээлд илүү найдвартай валют болж байна. Нөгөө талаар, Европ тив батлан хамгаалахын асуудалд анхаарлаа хандуулж эхэлснээр еврогийн өсөлтийн хүлээлтийг боогдуулжээ. Ирээдүйд Европын орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх магадлалтай байгаа нь зах зээлд еврогийн ханш буурах хүлээлтийг ихээхэн нэмэгдүүлжээ.

Учир нь, Европын Төв банк хүүгээ нэмэгдүүлэх юм бол гишүүн орнуудын зээлийн зардлыг ихээхэн нэмэгдүүлнэ. Нэгдсэн валют мөн боловч нэгдсэн санхүү биш, энэ нь ЕХ-ны гишүүн орнуудын еврогийн ханшийн өсөлтийг хүлээх чадвар асар их зөрөөтэй буйг харуулж байна. Тиймээс Евро бүсийн инфляц нэмэгдэж байгаа ч Европын төв банкны хүүгээ өсгөнө гэсэн зах зээлийн хүлээлт харин буурсан байна.

Одоогийн байдлаар, еврогийн ханш унасаар байгаа бөгөөд ам.долларын ханшийн өсөлт бусад оронд асар их нөлөө үзүүлж байна. Үүнд хамгийн хүнд дарамт нь дэлхийн худалдааны өсөлтийг хязгаарлах болно.

Үүнээс гадна, ам.долларын ханш чангарснаар ам.доллараар тооцоолбол өрийн өртгийг нэмэгдүүлж, ам.долларын өр ширтэй улс орнууд зээлээ товлосон хугацаанд нь төлж чадахгүй зээлийн хямралд ороход хүргэнэ. Үүний зэрэгцээ ам.долларын ханш өсөх нь дэлхий нийтийн ам.доллар АНУ руу урсахад хүргэж, бүр цаашлаад бусад орны дотоодын инфляцыг улам өсгөнө. Үүний улмаар ам.долларын өсөлт нь зарим бүс нутагт улс төрийн замбараагүй байдлыг хурцдуулж болзошгүй юм.

Хэрэв АНУ-ын Холбооны нөөцийн хүүгийн өсөлт хэт хурдаар үргэлжилбэл ирээдүйд дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон сорилтууд авчрах бөгөөд олон улс оронд томоохон хэмжээний улс төрийн үймээн үүсэж болзошгүй гэдгийг төсөөлж болох юм.