АНУ Ираны эсрэг зэвсэг хэрэглэхийг үгүйсгэхгүй
2022-07-14 15:10:26
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 13-нд Израильд албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден, АНУ Ираны эсрэг зэвсэг хэрэглэхийг хамаг эцсийн арга хэмжээ болгохыг үгүйсгэхгүй гэж хэлжээ.

Израилийн хэвлэлийнхэн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс ухран гарах шийдвэр гаргасан нь маш том алдаа байсан бөгөөд энэ нь Ираныг цөмийн зэвсэгтэй болоход хүргэж мэднэ гэж Байден илэрхийлсэн гэлээ.

АНУ Ираны Исламын Хувьсгалт Гвардын эсрэг арга хэмжээ авахын зэрэгцээ Ирантай цөмийн төлөвлөгөөгөө хасагдуулах хэлэлцээр тохиролцож магадгүй. Иран цөмийн хэлэлцээрт дахин гарын үсэг зурахаас татгалзсан ч гэсэн АНУ Ираны Исламын Хувьсгалт Гвардыг "террорист байгууллагын жагсаалт"-даа хэвээр үлдээх болно гэжээ.