БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн 11 дэх форум болов
2022-07-14 13:58:09
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 13-нд Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлээс БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн 11 дэх форумыг цахимаар зохион явуулжээ.  

Уг  форум нь "Түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, саруул ирээдүйг хамтдаа цогцлооё " уриан дор явагдаж байгаа бөгөөд  "Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх", "Үйлдвэрчний эвлэл, ажилчдын хөгжлийн эрх", "БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн өндөр  чанартай түншлэлийн харилцааг  бий болгох" зэрэг сэдвийн хүрээнд  гүнзгий  санал солилцжээ. 

Энэхүү форум нь  "БРИКС+" хамтын ажиллагааны шинэ загварыг санаачлан бий болгожээ. БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагууд уг хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд  Аргентин, Египет, Камбож, Мексик, Нигери, Узбекистан, Вьетнам, Индонез зэрэг орны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийг  ажиглагчаар урьж оролцуулжээ.