Номхон далайн арлуудын форум Сува өндөрлөжээ
2022-07-15 10:23:13
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрвөн өдөр үргэлжилсэн Номхон далайн арлуудын орны форумын (PIF) 51 дэх удаагийн удирдагчдын уулзалт 14-нд нийслэл Сува өндөрлөжээ. Уулзалтаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зураглал хэмээн үзэж буй “Хөх Номхон далайн 2050 хөгжлийн стратеги”- ийг хэлэлцэн баталсан байна.

Уулзалтад оролцсон удирдагчид онцлохдоо, 2050 хөгжлийн стратеги нь талуудын урт хугацааны хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд улс төрийн манлайлал ба бүс нутгийн үзэл баримтлал, хүн төвтэй хөгжил, энх тайван ба аюулгүй байдал, эх баялаг эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тэнгис далай ба экологи, технологи ба дэд бүтцийн холболт зэрэг долоон үндсэн чиглэлээр хамтын ажиллагааны тогтолцоог бий болгожээ.

Уулзалтын үеэр цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой чухал сэдвүүдийн хүрээнд хэлэлцсэн байна.

Номхон далайн арлуудын форум (PIF) нь 1971 онд байгуулагдсан бөгөөд уг бүс нутгийн улс төр, эдийн засгийн чухал байгууллага болох юм.