Ши Жиньпин Шиньжянд ажиллав
2022-07-15 11:38:48
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 13-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Шиньжяны Шийхэз хотод ажиллав. Тэрээр 7-р сарын 12-нд Шиньжяний Их Сургууль, Үрэмч хотын Олон улсын эх хуурайн боомтын бүс, Тэнгэр-Уул дүүргийн Гү Юань Шян хороолол, ШУӨЗО-ны музей зэрэг газруудаар хүрч, боловсон хүчний бэлтгэл сургалт, цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн нэгтгэн төлөвлөж байгаа, үндэстнүүдийн эв санааны нэгдэл болон хамтын хөгжлийг хэрхэн ахиулж байгаа, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын үзэл ойлголтыг хэрхэн бэхжүүлж байгаа зэрэгтэй танилцжээ.

Ши Жиньпин Үрэмч хотын Олон улсын эх хуурайн боомтын бүсэд ажиллахдаа, “бүс ба зам” санаачилгыг дэвшүүлж, хамтаар бүтээн байгуулсан эдгээр жилүүдэд баялаг үр дүнд хүсэн. "Бүс ба зам"-ыг хамтын бүтээн байгуулж эхэлснээр Шиньжян алслагдсан бүс нутаг байснаас гол зангилгаа бүс нутаг болжээ. Та бидний хийж буй ажил түүхэн ач холбогдолтой бөгөөд маш сайн үр дүнд хүрсэн гэжээ.

Ши Жиньпин Тэнгэр-Уул дүүргийн Гү Юань Шян хороололтой танилцахдаа, хороолол маш чухал юм, дээд шатны олон бодлогыг хорооллын ажлаар дамжин гүйцэтгэдэг. Бид иргэдийнхээ санаа бодлыг сайтар ойлгон, тэдний шаардаж буй зүйлд үндэслэн ажлаа хийх ёстой гэжээ.

Ши Жиньпин ШУӨЗО-ны музейтэй ажиллаж, Шиньжяны түүх соёлын өвийн үзэсгэлэнтэй танилцан Киргизийн баатарлаг тууль "Манас” хайлахыг сонирхож, бодисын бус соёлын өвийн залгамжлагч нартай дорноор ярилцаж, тэдний тоглолт маш ид шидтэй гэж сайшаасан байна. “Манас” шиг соёлын өв бол үндэстний цөөнхийн үнэт эрдэнэ бөгөөд Хятадын үндэстнүүдийн үнэт эрдэнэ болно. Сайтар хамгаалж, уламжлан, эмхтгэн дэглэж хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.