Ши Жиньпин Шиньжянд ажиллав
2022-07-15 21:33:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд Шиньжянд ажиллаж, үндэстнүүдийн боловсон хүчин ард олныг эргэн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, намын төв хорооны шийдвэр байршуулалтыг гуйвшгүй хэрэгжүүлэн, эдийн засгийг тогтвортой байдлын дагуу шат ахиулах ажлын ерөнхий хөгийг баримталж, өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг бүх талаар гүнзгийрүүлэн, өндөр чанартайгаар хөгжүүлж, цар тахлын халдвараас сэргийлэх ба эдийн засаг нийгмийн хөгжлийг нэгтгэн төлөвлөж, хөгжил болон аюулгүй байдлыг ерөнхийд нь төлөвлөж, шинэ эрин шинэ аяндаа эв нэгдэлтэй эвсэг зохицонгуй, хөгжин чинээлэгжсэн, соёл иргэншил хөгжин дэвшсэн, амар амгалан аж төрөх, экологи сайтай үзэсгэлэнт сайхан Шиньжян болгон бүтээн байгуулахын тулд мэрийн чармайх хэрэгтэй гэж онцлов.

7-р сарын 12-15-нд Ши Жиньпин Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны намын хорооны нарийн бичгийн дарга Ма Шинрүй, Өөртөө Засах Орны захиргааны дарга Эркэн Тунияз нарын хамт урьд хожид Үрэмч, Шыхэзи, Турпан зэрэг газарт ирж, сургууль, олон улсын хуурайн боомтын бүс, хороолол, музей, хөдөө тосгон болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст ажиллав.

Ши Жиньпин хэлэхдээ: Гадаадад нээлттэй байлгахыг өргөжүүлэх, баруун бүсийн нутгийг нээн хөгжүүлэх, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах бодлого гүнзгийрэн ахихын хэрээр Шиньжян нь харьцангуй битүүмжлэгдсэн доод хуурай байснаасаа гадагшаа нээлттэй хөгжихийн өмнө эгнээ болсон юм. Торгоны замын эдийн засгийн бүсийн гол чухал бүс болгох бүтээн байгуулалтыг ахиулан, Шиньжяны бүс нутгийн чанартай нээлттэй хөгжих стратегийг улс орны баруунш нээлттэй байлгахын ерөнхий төлөвлөлтөд нэгтгэж, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн тогтолцоог шинэчлэн, гадагшаа нээлттэй байлгах зам сувгийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, олон улсын болон дотоодын хоёр зах зээл, хоёр зүйлийн нөөцийг сайтар ашиглаж шинэ хөгжлийн төлөв байдалд идэвхтэй үйлчлэн сайтар уялдах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хөгжил хийгээд тогтвортой байдал, хөгжил хийгээд иргэдийн амьжиргаа, хөгжил хийгээд хүн олны сэтгэлийн нягт харилцааг гүнзгий ойлгон таньж, хөгжлийн үр бүтэмжийг иргэдийн амьжиргааны хүртээл болгож хүн олны сэтгэлийг төвлөрүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг түргэтгэн, өвөрмөц давуулаг аж үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чадварыг чангатгах хэрэгтэй. Ядуурлыг бууруулсан үр бүтэмжийг бэхжүүлэх, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхийг үр дүнтэй холбон, хөдөө тосгоны тогтвортой хөгжлийн урт хугацааны үр ашигтай механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Уул, гол мөрөн, ой, газар тариалан, нуур цөөрөм, бэлчээр нутаг болон цөлийг ерөнхийд нь хамгаалах, системтэй засахыг баримтлан, экологийн хамгаалалтыг тэргүүнд чухалчилж, ногоон хөгжлийг баримталж, орчны бохирдлоос сайтар сэргийлэн экологийн хамгаалалтыг чангатгах хэрэгтэй. Гадагшаа нээлттэй байлгахыг өргөжүүлэн, баруунш нээлттэй байлгахын гол бүс болгож, торгоны замын эдийн засгийн бүсийн гол чухал бүс болгох бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй гэж онцолсон байна.

Ши Жиньпин мөн Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны болон холбогдох байгууллага, орон нутгийн хотуудын албан тушаалтан хийгээд ахмад нөхдүүдийн төлөөлөл, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын удирдах багийн гишүүн болон холбогдох талын албан тушаалан, аливаа үндэстнүүд болон олон салбарын төлөөлөл, Шиньжяны хөгжилд тусалж буй боловсон хүчний төлөөлөл, хууль цагдаагийн төлөөлөл, шашны салбарын эх оронч хүмүүсийн төлөөлөлтэй тус тус уулзав. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс өргөн олон нөхдүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.