Украины үр тарианы экспортын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээ үргэлжилж байна
2022-07-15 10:32:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-нд Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Украины үр тарианы экспортын асуудлаарх Турк, Орос, Украин, НҮБ дөрвөн талт яриа хэлэлцээ үргэлжилж байна. Уг хэлэлцээгээр хүнсний асуудлыг нарийвчлан хэлэлцсэн бөгөөд тохиролцоонд хүрэхийг талууд хүсэн хүлээж байна гэжээ.

Украины Ерөнхийлөгчийн ордны веб сайтад мэдээлснээр, Украины төлөөлөгчдийн багын мэдээллийн дагуу дөрвөн талт хэлэлцээ тодорхой ахиц дэвшилтэй болсон байна. Ойрын өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай нарийн ширийн зүйлээр ярилцах болно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский илэрхийлсэн байна. Тэрээр мөн НҮБ, Туркийн холбогдох хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.

14-нд РИА Новости эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, дараагийн шатны хэлэлцээ 7-р сарын 20-21-нд явагдах төлөвтэй байна гэжээ.