Шэмэнь тосгоны баяжсан туршлага
2022-07-16 15:43:58
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 14-нд ШУӨЗО-нд ажиллаж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Турпан хотын Гаочан дүүргийн Шэмэнь тосгонд хүрэлцэн очиж, тэндэхийн хөдөө орон нутгаа хөгжүүлсэн туршлагатай танилцав.

Хөдөө орон нутгаа хөгжүүлэх тухай стратегийг Ши Жиньпин 2017 оны 10-р сарын 18-ны өдөр ХКН-ын XIV их хурлын үеэр хийсэн тайландаа анх дурдсан байдаг. Тэрээр, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд орон нутагт тохирсон үйлдвэрлэлийг сонгох нь юунаас ч чухал. Үндэстнүүдийн бүс нутаг чансаатай хөгжилд хүрэх, хамтдаа чинээлэгжих гарц болон арга замыг олох хэрэгтэй хэмээн олон удаа онцолсон байдаг.

Шимэнь тосгон нь тухайн орон нутгийн онцлох нөөцөд тулгуурлан, шинжлэх ухаанчаар хөдөө орон нутгаа хөгжүүлж буй үлгэр жишээ тосгон юм. Өндөр хурдны зам нэвтэрч, тээвэрийн компани олширсноор Турпан бүсийн усан үзмийн борлуулалт жилээс жилд нэмэгдэж байна. Шимэнь тосгон нь одоо байгаа тариалангийн талбайн 85%-д усан үзэм тариалж, үзэм, улаан чавга, хушга зэрэг хатаасан жимсний боловсруулалтыг хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг нэвтрүүлж, жилд 3000 тонн жимс үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Шимэнь тосгоны тариачид орон нутагтаа ажлын байртай болж, үйлдвэрлэлийн үр шимийг хүртэж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө баяжин чинээлэгжиж байна.