Оны эхний хагаст хот, суурин газарт 6.54 сая ажлын байр шинээр бий болжээ
2022-07-15 18:08:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хүний нөөц болон нийгмийн хамгааллын яамнаас 14-ний өдөр гаргасан тоо баримтад харуулснаар, энэ он гарснаас хойш олон улсын ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдал болон дотоодын тахлын нөлөөг даван туулахын тулд, олон газар, байгууллагууд нь Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн шийдвэр, зохицуулалтыг тууштай хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулан баталгаажуулахын тулд бүх хүчээ дайчлан ажилласнаар, ажил эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Нэгдүгээр сараас зургадугаар сард бүх Хятадын хот, суурин газарт 6 сая 540 мянган ажлын байр шинээр бий болж, бүх жилийн зорилтод үүргийн 59 хувийг биелүүлж, цаг хугацааны ахиц дэвшилтэй үндсэндээ нийцсэн байна. 

Хот суурины судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшний хандлагаас харахад, сүүлийн хоёр сарын хугацаанд ажил эрхлэлтийн байдал аажмаар сайжирсан байна. Эхний улиралд бүх Хятадын хот суурин газрын судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн дундаж түвшин 5.5% байсан нь нэлээд бага түвшинд байгаа явдал юм. Халдварын нөлөөгөөр, 4-р сард ажилгүйдлийн түвшин өсөөд 6.1% болж, 5-р сард 5.9% болж буурч, 6-р сард улам буурсан байна. Насны хувьд, судалгаанд хамрагдсан 25-59 насны хүн амын ажилгүйдлийн түвшин нь нийт ажилгүйдлийн түвшнээс доогуур байгаа ч 16-24 насны хүн амын судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшин зохих хэмжээгээр нэмэгдсэн байна.   

Хөдөлмөр эрхлэлтээр хангах талын асар их дарамтыг үл харгалзан эрэлт, нийлүүлэлтийн үүднээс авч үзвэл, Хятад улсын зах зээлд ажлын байрны эрэлт хэрэгцээ нь хэзээд ажил хайгчдын тооноос их байдаг. Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр, оны эхний хагаст төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний алба болон зах зээлийн агентлагуудын ажилд зуучлах харьцал хэмжээ бүгд 1-ээс дээш байна. Үүний дотор, 2-р улиралд 100 хотын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлагуудын ажилд авах түвшин 1.37 байжээ. 

Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдэхдээ: эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үр дүнтэй уялдуулж, ажлын байраар хангахын эргэн тойронд бүх талаар хичээн зүтгэснээр, хөдөлмөр эрхлэлтийн байдал цаашид ч сэргэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, олон улсын байдал ээдрээтэй, хүнд хэвээр ба дотоодын эдийн засгийн сэргэлт сорилттой тулгарсан хэвээр байгаа болохоор, ажил эрхлэлтийн ерөнхий хэмжээний дарамт байсаар бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулан баталгаажуулахад илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэжээ.