АНУ-д сармагчингийн цэцэг өвчний 1500 орчим тохиолдол батлагдсан байна
2022-07-16 14:23:29
Share
Share this with Close
youtube WeChat

 

АНУ-ын халдварт өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд харуулснаар, 14-ний байдлаар, АНУ-ын 44 муж болон бүс нутагт сармагчингийн цэцэг өвчний халдварын 1470 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн үед АНУ даяар сармагчингийн цэцэг өвчний халдварын тохиолдол үргэлжлэн нэмэгдсээр байна, нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд онцлохдоо, АНУ-ын засгийн газар сармагчингийн цэцэг өвчний халдварын эсрэг хангалттай зүйл хийгээгүй бөгөөд цар тахалтай тэмцэхэд гаргасан алдаагаа дахин давтсаар байна гэжээ. 

АНУ-ын халдварт өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтад харуулснаар, Нью-Йорк, Калифорниа, Иллинойс муж бол АНУ-даа сармагчны цэцэг өвчний тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн гурван муж бөгөөд сармагчны цэцэг өвчний 414, 180, 160 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.