Ван И Сирийн Гадаад хэргийн сайдтай видео уулзалт хийжээ
2022-07-16 14:30:38
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 15-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Сирийн Гадаад хэргийн сайд Мигдадтай видео уулзалт хийв. 

Ван И хэлэхдээ: Сирийн талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад Сирийн харилцааны тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулж, Сири бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон үндэсний нэр төрөө эрхэмлэн хамгаалах явдалд үргэлжлэн дуу хоолойгоо хүргэж, Сири улс хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахыг дэмжихэд Хятадын тал бэлэн байна, мөн Сири улс энх тайван болон тогтвортой байдлаа эртхэн сэргээхийг хүсэн ерөөж байна. АНУ зэрэг барууны орнууд өнгөрсний хуучин асуудлаа засаж, бусдыг өөрийн дураар зэмлэн буруушаахгүй байж, Дундад Дорнодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, өөрийн жишгээр бүс нутгийг өөрчлөхийг оролдох ёсгүй юм гэжээ. 

Мигдад Хятадын Коммунист Намын 20-р их хуралд дүүрэн амжилт хүсэв, тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь дэлхийн энх тайван, хөгжлийн хамтын ажиллагаанд өргөн ирээдүйг нээж өгөх болно, Сирийн тал үүнийг тууштай дэмжиж, идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.