Вэй Хуйни: Шинжааны жинхэнэ нүүр царайг би мэдэрч байна
2022-07-13 18:00:26
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны "Дур булаам Шинжаан хэмээх Тайваний хоолойн хоёр эргийн сэтгүүлчдийн хамтран сурвалжлах үйл ажиллагаа" 10-ны өдөр өндөрлөв. Тайваний хоолойн хоёр эрэг болон Хонконгийн 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 шахам сурвалжлагч Шинжааны Өрөмч, Илигийн казах өөртөө засах жөү, Кашгар бүс, Кизилсугийн киргиз өөртөө засах жөү зэрэг газруудаар очиж, Шинжааны байгалийн үзэмж, зан заншил болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг газар дээр нь мэдэрсэн байна. 

Сурвалжлагчид Өрөмчид "Шинжааны терроризмын эсрэг болон хэт даврагч үзлийг арилгах тэмцлийн үзэсгэлэн"-г үзэж сонирхов. Сурвалжлагчид гэрэл зураг, дүрс бичлэг, бодит зүйлүүдийг үзэж сонирхохоор дамжин Шинжаан дахь терроризмын эсрэг болон хэт даврагч үзлийг арилгахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулалт, практик, үр дүнтэй байдлын талаар илүү ихийг олж мэдэв. 

Сэдэвчилсэн үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэлд харуулснаар, хэсэг хугацааны турш терроризм, хэт даврагч үзлийн бодит аюул заналхийлэлтэй учирснаар, Шинжаан шуурхай арга хэмжээ авч, терроризм болон хэт даврагч үзэлтэй хуулийн дагуу тэмцэж, хүчирхийллийн террорист үйл ажиллагаа байнга гарч байсан байдлыг үр дүнтэй таслан зогсоов. 

Тайваний хэвлэл мэдээллийн ажилтан Вэй Хуйни хэлэхдээ: "тухайн газрыг ойлгохын тулд эрхбиш өөрийн биеэр очиж үзэх ёстой, эс тэгвээс үл ойлголцол гарах болно, би Шинжааны жинхэнэ нүүр царайг мэдэрч, өөрийн нүдээр харсан зүйлдээ итгэж байна, Шинжаантай холбоотой бүх цуу яриа өөрөө үгүйсгэгдсэн байна" гэжээ. 

Шинжааны элсэн цөлд домогт гэр ахуйн бүтээгдэхүүний ХХК байдаг, тус компаний хариуцлагатан Чэн Шишянь хатагтай хэлэхдээ: тус үйлдвэрийг 2020 оны зургадугаар сард хөрөнгө оруулан босгож, 2021 оны нэгдүгээр сард албан ёсоор ашиглалтад оруулсан, одоогийн байдлаар, энэ нь аж үйлдвэрийн парктаа хамгийн томд тооцогдох аж ахуйн нэгж байж, гэрийн нэхмэлийн бүтээгдэхүүнээр гол болгосон мөртөө хөдөлмөр их шаарддаг аж ахуйн нэгж болох юм, ажилчдаа хоол хүнс, орон байраар хангаж, ажилчдын сарын дундаж цалин 4000 орчим юань байдаг гэжээ. 

Америк зэрэг барууны орнууд Шинжааны хөвөнг гутаан доромжилж, гүтгэж байгааг Чэн Шишянь няцаасан байна, тэрээр хэлэхдээ: “би Шинжааны хөвөнгийн талаар үг хэлэх бүрэн эрхтэй юм" гэжээ. 

Тайваний шинэ хэвлэл мэдээллийн сурвалжлагч Цай И Жиэ энэ удаагийн сурвалжлах ажиллагааны талаарх сэтгэгдлээ ярихдаа: энэхүү аялал нь Шинжааны умард болон өмнөд нутгийг хамарч, Шинжааны бодит байдлыг бүх талаар, нарийвчлан харуулж, Шинжааны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг үнэнхүү мэдэрсэн байна гэжээ. 

Сурвалжлах хэсгийн ахлагч, Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын Мэдээллийн товчооны дарга Ма Шяогуан хэлэхдээ: сурвалжлагчид Тэнгэр уулын хойд, өмнөд нутгийн үзэсгэлэнт байгальтай танилцаад зогсохгүй, Шинжааны эдийн засгийн хөгжил, нийгмийн эесэг зохицонгуй байдал, ард түмний амьдралын сайжралт, олон үндэстний гайхамшигт соёлыг хамгаалах болон өвлөн үлдээх зэрэг талын ололт амжилтыг ойлгон мэдэж, Шинжааны үнэн бодит байдлыг биеэр мэдэрсэн байна гэжээ. 

Ма Шяогуан хэлэхдээ: Шинжаанд айлчилснаар, хоёр эргийн эх орон нэгтэй ахан дүүс харилцан ойлголцлоо нэмэгдүүлж болох юм. "Тайванийн бизнес эрхлэгчид Шинжаанд очин хөрөнгө оруулалтын талаар шалгалт судалгаа хийхийг би хүсэж байна. Шинжааны байгалийн хишиг өгөөж, нийгмийн тогтвортой байдал болон хөгжлийн нөөц хүчин нь тэдэнд хөгжлийн асар том орон зайг судлах боломж олгож, олон үндэстний ажилсаг, энгийн, зочломтгой зан чанарыг мэдрэхээс гадна төрөлх нутагтаа байгаа мэт мэдрэмжийг олж чадах юм" гэжээ.