Хятад улс дөрвөн хэмжээст хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-07-16 14:21:33
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2022 оны 7-р сарын 16-ны өдрийн 6 цаг 57 минутад Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2C зөөгч пуужинг ашиглан, дөрвөн хэмжээст 03/04 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв. Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон байна. Уг хиймэл дагуул нь голцуу газрын судалгаа, газарзүйн зураглал, байгалийн гамшгийн хяналт хэмжилт, хот төлөвлөлт зэрэг салбарууд болон бодит 3D, хотын аюулгүй байдал, дижитал усан сан, санхүүгийн хөдөө аж ахуй зэрэг шинээр хөгжиж буй зах зээлд зайнаас тандан судлах арилжааны үйлчилгээ хангах юм байна. 

Энэхүү даалгавар нь Чанжэн нэрэмжит ачаалагч пуужингуудын 427 дахь нислэг юм.