Соёлын өвийг хамгаалан өвлүүлэхийг шаардав
2022-07-16 16:15:17
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 14-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин ШУӨЗО-ны Турпан хотын Жяохэ балгасанд хүрэлцэн очиж, соёлын өвөө хамгаалж буй байдалтай танилцав.

Жяохэ балгас нь эртний торгоны замын гол тээврийн зам байсан бөгөөд торгоны замын хөгжил цэцэглэлт, соёлын солилцооны хөгжил цэцэглэлтийн гэрч болж, торгоны зам дагуу архитектур, бурхны шашин дэргэрч байсны гэрч байжээ. Сүүлд олон жилийн дайны хөлд өртөн бууран доройтож, хүмүүс орхин одсон байдаг.

Ши Жиньпин онцлохдоо, Жяохэ балгас нь торгоны замын тээврийн чухал гарц байсан бөгөөд Хятадын үндэстнүүдийн таван мянган жилийн соёлын түүхийн чухал гэрч юм, маш их судалдааны үнэ цэнэтэй юм. Соёлын дурсгалыг хамгаалах, ашиглах, соёлын өвийг хамгаалан, өвлүүлэх ажлыг эрчимжүүлж, Хятадын соёлын олон улс дахь нөлөөг тасралтгүй нэмэгдүүлж, үндэсний бахархал, соёлдоо итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.