Байден Саудын Арабт хийх хоёр хоногийн айлчлалаа эхлүүлэв
2022-07-16 14:32:22
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 15-ны үдээс хойш Америкийн ерөнхийлөгч Байден Саудын Арабын баруун нутгийн Жидда хотод хүрэлцэн очиж, Саудын Арабт хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүлэв. 

Зарлагдсан хуваарийн дагуу Байден айлчлалынхаа үеэр Саудын Арабын хаан Салмантай уулзаж, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай хэлэлцээ хийж, дараа нь 16-нд болох Жиддагийн "Аюулгүй байдал ба хөгжил" хэмээх дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уг дээд хэмжээний уулзалтыг Саудын Араб, АНУ хамтран зохион байгуулсан бөгөөд Саудын Араб, АНУ-ын удирдагчдаас гадна Арабын Нэгдсэн Эмират, Катар, Бахрейн, Кувейт болон Оман зэрэг Персийн булангийн Арабын таван орон болон Египет, Ирак, Иордан зэрэг гурван орны удирдагчид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.