Бразил улс бие даан судлан бүтээсэн пуужингаа амжилттай хөөргөв
2022-07-17 12:10:12
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 7-р сарын 16-нд Бразилийн арми тус улсын хамгийн том цэргийн сургуулилтын бааз болох Форт Санта Барбарад бие даан бүтээсэн пуужингийн туршилтыг амжилттай хийв, үүнд 10 километрийн тусгалтай TS-09 хэлбэрийн пуужин болон 60 километрийн тусгалтай SS-60 хэлбэрийн пуужингууд багтсан байна. Эх сурвалжид мэдээлснээр, Бразилийн өөрөө бүтээсэн пуужингийн дээд тал нь 300 километрийн тусгалтай юм байна. 

Туршин хөөргөлтийг хариуцсан хурандаа Васконселос Райт энэ тухай мэдэгдэхдээ: Форт Санта Барбара цэргийн сургалтын бааз нь цохилтын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд пуужингийн чиглэл болон замыг хянах боломжтой технологиор тоноглосон байна гэжээ.